ЭРДЭНЭ ШАНЗУДБА ЛУВСАНГОНЧИГИЙН ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.22353/prs20191.13Abstract
Товч утга: Төвд лам Лувсангончиг XIX зууны эхнээс Жавзандамба хутагтын хүрээ болон шавийн асуудалд оролцож эхэлсэн нь Манж, Төвд, Монголын харилцаатай холбоотой. Бидний судалгаагаар Манжийн төрөөс Жавзандамба хутагтын сойвонг ажиллуулсан Лувсангончиг бээр 1807 онд Эрдэнэ шанзудба болж, улмаар 1811 он хүртэл ажилласан нь тогтоогдож байна. Түүний удаан хугацаанд Хүрээнд ажилласан байдал нь Эрдэнэ шанзудба болоход нөлөөлжээ. Түүний ийнхүү Эрдэнэ шанзудба болсон нь Хүрээ сайдын үйл ажиллагаатай ч нягт холбоотой. Манжийн Сайшаалт Ерөөлт хааны үеэс (1796-1820) тогтсон Манж болон Халх Монголын зарим ноёдын ойр дотно харилцаа нь бас түүнийг Эрдэнэ шанзудба болоход нөлөөлсөн гэж үзэж байна.