ЗУУРДЫН ХАВЦАЛААС ГЭТЭЛГЭХИЙН ЗАЛБИРАЛ – АЮУЛААС АВРАГЧ БААТАР ХЭМЭЭХ СУДРЫН БҮТЭЦ, АГУУЛГЫН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.22353/prs20191.9Abstract
Товч утга: Энэхүү өгүүлэлд Дөрөвдүгээр дүрийн Банчин эрдэнэ Лувсанчойжижанцаны бичсэн “Зуурдын хавцалаас гэтэлгэхийн залбирал - Аюулаас аврагч баатар” хэмээх нэрт сурвалжийг Мэргэний эрхэт Ажаа ёнзин Янжингаавийлодой буюу Лувсандондүвийн тайлбарт тулгуурлан судалж, бүтэц агуулгыг нь тодорхойлох зорилго тавьлаа. Энэхүү сурвалж болон түүний тайлбарын төвд эхийг орчин цагийн монгол хэлэнд өөрийн орчуулсан гар бичмэл эхээр судалгаандаа ашиглав. Уг зохиолд хүний энэ насны амьдралын утга учрыг үхэлтэй холбон хэрхэн тайлбарладаг, үхлийн үед бие, сэтгэлд ямар шинж мэдрэмжүүд бий болдог, энэ насны үйлээр дараа төрөл хэрхэн тодорхойлогддог, бясалгалын ач холбогдол зэрэг асуудлуудыг Буддын уламжлалт сургаал ёсоор авч үзжээ