ЖОНАНБЫН ЁСНЫ ОНЦЛОГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Authors

  • С.Янжинсүрэн, Ц.Гантөмөр

DOI:

https://doi.org/10.22353/prs20191.8

Abstract

Товч утга: Тус өгүүлэлд Төвдөд хөгжсөн буддизм дэх нэгэн ээдрээтэй сэдэв Жонанбын ёс, түүний гарал үүсэл, үзэл санааг товч тодорхойлохыг оролдов. Өнөө хэр энэ ёс, энэ үзэл онолыг төвд дэх буддын шашны бие даасан ёс, бие даасан урсгал биш гэж үзэх нь элбэг юм. Гэтэл энэ ёсны ном зохиол олон бөгөөд түүний сургалт, судалгаа тасралтгүй үргэлжиж байна. Төвөдөд дэлгэрсэн Бурханы шашинд 5 дахь ёс, тав дахь тогтсон таалал болж Цогт Ялгуусан Жонанбын ёс, дамжлага XII дугаар зууны үед Юму Мижид Дорж (1016- 1100) үүсгэсэн бөгөөд судар тарнийн ёс хосолсон төв үзлийн “Бусдаар хоосон” гэх гүн ухааны үзлийг төвдийн сэтгэгч Долбуба Шэйрав-Жалцан (1292-1361) дэлгэрүүлсэн нь энэ ёсны төв үзлийн ёс, хоосон чанарын онол нь болсон байна. Төвдийн дуун хөрвүүлэгч Гаави-Дорж, Дави-Одсэр, Шэйрав-Дагба нар 1027 онд энэтхэгээс Дүйнхор бурханы дандар болон тайлбар, Бодь сэтгэлийн тайлбар номуудыг төвд хэлэнд хөрвүүлсэн нь энэ ёс үүсэх эхлэл болсон байна. Жонанбын ёсны сүм хийд, лам хуврага Төвд, Энэтхэг, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Downloads

Published

2019-09-01