ДОЛООН ӨВГӨН ОДНЫ ШҮТЛЭГИЙГ БИЧГИЙН ЭХ СУРВАЛЖИД ТУЛГУУРЛАН ШИНЖЛЭХ НЬ

Authors

  • C.Янжинсүрэн, Ц.Эрдэнэцэцэг

DOI:

https://doi.org/10.22353/prs20191.6

Abstract

Товч утга: Монголчууд нар, сар, алтан гадас од, хүн таван од, үүрийн цолмон буюу үдшийн гялаан болон долоон бурхан зэрэг оддыг өөрсдийн амьдралдаа нөлөөтэй гэж үзэж шүтэж ирсэн байна. Иймээс Монголчуудын
эртний шүтлэгийн хэлбэрт од, гараг эрхсийн шүтлэг чухал байр суурь эзэлдэг. Гэвч хожим энэ шүтлэг Монголчуудын хүлээн авсан бурхны шашны сав, шим ертөнцийн тогтоц бүтэц, одон зурхайн онолоор баяжигдан, нийт Монгол туургатны дунд од эрхсийн шүтлэгийн нэгэн сонин содон хэлбэр болж тогтжээ. Энэ дунд бидний нэрлэдгээр “Долоон бурхан” одны шүтлэг чухал байрыг эзлэх бөгөөд энэ тухай бичмэл/текстэн/ сурвалж ч нэлээд буй юм. Онцгойлон Долоон бурхан одны зан үйлийн нэгэн судар Монгол Ганжуурын “Элдэв зүйлийн аймаг” буюу 92 дугаар ботид \378 доод-383 дээд талд\ хадгалагдаж үлджээ. Бид тус өгүүллээр Монгол Ганжуур дахь “Долоон өвгөн нэрт одны судар”(эх бичиг)-т судалгаа хийж, улмаар судрын агуулгаар дамжуулан энэ бүлэг одонд монголчууд хэрхэн, ямар арга, зан үйлээр шүтлэг одуулж ирснийг тодруулж, түүнд судлаачдын зүгээс үнэлэлт, дүгнэлт өгч, санал бодлоо хуваалцахыг зорилоо.

Published

2019-09-01