БАРУУН ОРОНД БУРХНЫ ШАШИН ТОРГОНЫ ЗАМААР ДАМЖИН НЭВТЭРСЭН ТОВЧ ТҮҮХ

Authors

  • Т.Чулуун-Эрдэнэ

DOI:

https://doi.org/10.22353/prs20191.4

Abstract

Товч утга: 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жинпинь “Нэг бүс, нэг зам” санаачлагыг дэвшүүлснээс хойш эртний торгоны зам, түүний түүхэн ундарга болох баруун орны тухай судалгаа гадна дотны эрдэмтэн судлаачдын
анхаарлыг ихэд татаж, торгоны зам судлалын хүрээ олон улсад өндөр байр суурь эзэлж байна. Торгоны зам бол Хятадын Баруун, Зүүн Хань төрт улсын үед үүссэн, эртний хийгээд дундад зууны үед Шар мөрөн, Хөх мөрний сав газраас торгыг гол худалдааны эд таваар болгож, Энэтхэг, Дундад Ази, баруун Азиар дайран, Хойд Африк болон Европ тивд хүрдэг байсан худалдааны чухал зам бөгөөд өрнө дорнын улс үндэстнүүдийн соёлын харилцааны гол гүүр, бурхны шашин баруунаас дорно зүгт дэлгэрсэн гол гарц билээ. Торгоны замын судалгаанд бурхны шашны түүх, соёл, түүний тулгар ном зохиолын судлал чухалтай юм. Баруун орноор дамжин бурхны шашин дорно зүгт дэлгэрсэн түүхийг судлах нь баруун орны түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг манай өвөг монголчууд болох Хүннү, Сяньби, Нирун, Кидан улсуудад бурхны шашин дэлгэрсэн түүхийг цаашид судлахад давхар ач холбогдолтой хэмээн үзэв. Тиймээс миний бие энэхүү илтгэлээр бурхны шашин торгоны замыг даган Энэтхэгээс баруун оронд нэвтрэн дэлгэрсэн тухай товч өгүүлнэ.

Published

2019-09-01