ТОТЕМ ШҮТЛЭГ БА ХОРИО ЦЭЭРИЙН ТУХАЙ З.ФРЕЙДИЙН ПСИХОАНАЛИТИК БАРИМТЛАЛ
DOI:
https://doi.org/10.22353/prs20191.2Abstract
Товч утга: Энэ өгүүлэлд хүсэл, айдас, итгэл үнэмшил, ёслол үйл, зан заншил зэрэг ойлголтын агуулгаар дамжуулан З.Фрейд психоаналитик онолынхоо үүднээс тотем шүтлэг, хорио цээрийг уг гарлыг хэрхэн судалсан, бас соёлын энэ хоёр бүрдэл Монголын соёлын амьдралд хэрхэн холбогддог тухай шинжлэн үзнэ. З.Фрейд угсаатны зүйн олон бүтээл дээр тулгуурлан хүн төрөлхтөний түүхэнд тотем шүтлэг хэрхэн бий болсон, эл шүтлэгийн уг гарлыг психоаналитик онолын үүдээс хэрхэн үндэслэж болох тухай онолын баримтлалаа боловсруулжээ. Тотем шүтлэгийн уг гарлыг психоаналитик онол, арга зүйн хэмжүүрээр атейст байр сууринаас тайлбарласан нь хорио цээр үүсэх сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйлийг мөн авч үзэх үндэслэл болсон байна.