НЭЭЛТТЭЙ НИЙГМИЙН ТУХАЙ К.ПОППЕРЫН ҮЗЛИЙГ ШИНЖИЛСЭН НЬ

Authors

  • Ш.Ганхуяг, Ж.Бямбасүрэн

DOI:

https://doi.org/10.22353/prs20191.1

Abstract

Товч утга: Нээлттэй нийгмийн тухай К.Попперийн үзлийг шинжлэхэд А.Бергсоны “хаалттай нийгэм” гэсэн ойлголтыг судлах шаардлагатай болдог юм. Учир нь хаалттай нийгмийн онцлог шинжийг ойлгосноор нээлттэй нийгмийн давуу тал, онцлогийг мэдэх бололцоотой. К.Поппер “нээлттэй нийгэм”-ийн гол шинжийг тодорхойлохдоо “ийм нийгэм бол иргэдийнхээ бие даасан, бүтээлч, шүүмжлэлт үйл ажиллагааны үр дүн байдаг” гэжээ. Тиймээс нийгмийн хөгжил нь тусгай объектив хууль, зүй тогтлоор тодорхойлогдохгүй хэмээн К.Поппер үзсэн юм. Ингэж нээлттэй нийгмийн шинжийг тодруулахдаа тэрээр историзм, историцизм хэмээх хоёр ойлголтын зөрүүг тайлбарласан байдаг. Өгүүлбээс “историзм бол юмыг түүхэн ёсоор үзэхийг, өөрөөр хэлбэл түүхчлэн үзэхийг шаарддаг, энэ чанараараа шинжлэх ухааны хувьд зөв зүйтэй. Харин историцизм бол өөр юм. Историцизм нь нийгмийн ухаан болбоос ирээдүйг урьдчилан харах зорилгоор түүхийн хуулиудыг нээх ёстой гэж үздэг. Историцизмын ёсоор урт удаан хугацааны урьдчилан харахуйг гаргавал энэ нь шалгалт, няцаалтад өртөхгүй, иймд үл гүйцэлдэх, зөгнөн мөрөөдсөн шинжтэй болно. Ийм зөгнөл мөрөөдөл шинжлэх ухааны урьдчилан харахуйтай огт тохирохгүй ажээ. Ийнхүү нээлттэй нийгмийн тухай үзлээ тэрээр “Нээлттэй нийгэм, түүний дайснууд”, “Түүхчлэх үзлийн гуйланчлал”, “Диалектик гэж юу вэ?”, “Марксын зөгнөл, Марксын ёс зүй” гэх мэт олон зохиол бүтээлүүддээ тодоор илэрхийлсэн байдаг.

Downloads

Published

2019-09-01