ХЯТАДЫН ШАО ЛИН ХИЙДИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖЛИЙН ТОЙМ

Authors

  • М.Гантуяа, DaoRiNa

DOI:

https://doi.org/10.22353/prs20181.16

Abstract

Товч утга: Хятадын Шао Лин хийдээс Хятадын болон Дорно дахины, тухайлбал Зүүн Азийн ард түмний оюуны болон эдийн соёлд оруулсан үнэт зүйл нь хэмээвээс, даруй Энэтхэгт үүссэн Буддын соёлыг Хятад газарт, Хятад соёлд идээшүүлсэн, Буддын соёлыг Хятадаар дамжуулан Зүүн Азид дэлгэрүүлсэн, Хятадын соёлын өвөрмөц онцлогийг тусгаж Зүүн Азид дэлгэрсэн Чань Буддизм буюу Чань Бодьсадвын шашины үүсэл хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан явдал болно. Чань Бодьсадвын урсгал нь Хятадын бичгийн соёл, Бумбын шашины үзэл санааг Буддын соёлтой нийцүүлэн зохицуулсанаараа онцлог билээ. Мөн Шао Лин хийд нь шавь хуврагуудаа хүмүүжүүлэн боловсруулах өөрийн гэсэн өвөрмөц арга ухааныг бий болгосон нь Конфу-гийн бие хамгаалах урлагийг Буддын шашны боловсролтой цогц болгосонтой холбоотой. Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр Буддын сургаалд суурилсан Kongfu бие бялдарын боловсрол нь сүм хийдийн амар төвшин байдал, эдийн өв соёлыг хамгаалах төдийгүй төрийн хамгаалалтын нэгэн төрлийн арга болж, нийгэм-түүхийн хөгжлийн үе бүхний онцлогт тохируулж арга ухаанаа олон талаар тэлэн хөгжүүлсээр иржээ. Шао Лин хийдийн Конфу эрдэм нь Буддын бясалгалд суурилсан бие бялдарын хүмүүжил олгох бүхэл бүтэн систем болж боловсорсон байна.

Downloads

Published

2018-09-01