РОЛБИЙДОРЖИЙН “ЖАНЖАА ХУТАГТ” ХЭМЭЭХ ХУВИЛГААН ЦОЛНЫ УЧИР ШАЛТГААНЫ ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.22353/prs20181.15Abstract
Товч утга: Буддизмын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн зарим нэгэн эрдэмтэн лам нарын тухай эрдэм шинжилгээний болон эрдэм шинжилгээний бус өгүүлэлд тэдгээрийн алдар цол, зэрэг дэв,дүрүүдийн тухайолон янзаарбичдэг бөгөөд ялангуяа хувилгаан дүрүүдийг дугаарлан бичихдээ эрс зөрүүтэй бичдэг хандлага ажиглагдаж байдаг. Үүний нэг жишээ болсон Жанжаа Хутагт Ролбийдоржийн хувилгаан цолны дэс дугаарыг зөрүүтэй бичдэг байдалд тодруулга хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь аливаа түүхэн бие хүмүүсийн алдар цол бүр өөрийн гэсэн түүхтэй тухайн үг тэмдэглэгээ нь гарал үүсэлтэй тул эрдэм шинжилгээний судалгаагаар үндэслэлтэй бичиж хэвших шаардалагатай байгаа билээ. Тиймээс “Жанжаа” хэмээн алдаршсан түүхэн гурван бие хүмүүсийн өмнөх дүрүүдийн үе залгамж, өргөмжлөгдсөн нэр цолны учир шалтгааныг эх сурвалжаас хөөн судалж логик үндэслэлтэй гаргалгаа гаргахыг хичээлээ.