ШИНЖЛЭХ УХААНЫ ФИЛОСОФИ ДАХЬ ОНОЛУУДЫН ХАРИЛЦАН ХЭМЖИЛГҮЙН АРГА ЗҮЙН АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.22353/prs20181.7Abstract
Товч утга: Шинжлэх ухааны онолуудын солигдол нь шинжлэх ухааны түүхэн дэх тасралт буюу кумулятив биш байдлыг илэрхийлдэг бөгөөд онолуудыг харьцуулах нийтлэг шалгуур боломжгүй тухай санааг анх Т.Кун, П.Фейерабенд нар дэвшүүлсэн. Энэ нь орчин үеийн философийн харьцуулсан судалгааны арга зүйн чухал баримтлал болж байна. Шинжлэх ухааны онолуудын харилцан хэмжилгүйн асуудлыг байгалийн шинжлэх ухааны онолуудын солигдол, тэдгээрийн ойлголтуудын утгын болон референцийн ялгаа, ажиглалтын өгөгдхүүнийг онолоос хамааран ялгаатай тайлбарлаж буй байдал, орчуулгын харилцан хэмжилгүй зэрэг асуудлыг энэ өгүүлэлд дэлгэрэнгүй авч үзлээ.