ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ОРШУУЛГЫН ЁСОН ДАХЬ ШАШНЫ ЗАН ҮЙЛИЙН АСУУДАЛД

Authors

  • Э.Жигмэддорж, Г.Идэрмаа

DOI:

https://doi.org/10.22353/prs20171.16

Abstract

Товч агуулга: Монголчууд хот суурин газар суурьших явдал нэмэгдсэнтэй холбоотой нийгмийн амьдрал, соёл түүний дотор оршуулгын ёс, хэлбэр, зан үйлд зарим өөрчлөлт орох болжээ. Үүний тодорхой жишээ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот юм. ХХ зууны дунд үеэс Улаанбаатар хот дахь оршуулгын асуудлыг эрхлэх тусгай байгууллагыг байгуулж, оршуулгын үйлчилгээг журамтай болгох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн
түүхтэй. Уг илтгэлд орчин үеийн монголчуудын оршуулгын ёсон дахь шашны зан үйлийн зарим асуудлыг товч өгүүлэхийг хичээсэн юм. Энэ дагуу Монгол улсын нийслэл хот дахь оршуулгын ёс, зан үйлийн нэлээд хэсгийг хариуцан гүйцэтгэж байгаа “Улаанбаатар Буян” ХХК-н баруун, зүүн буяны цогцолборт талийгаачийг хэрхэн үдэж буй зан үйл, үйлчилгээг жишээ болгон авч үзсэн болно.

Downloads

Published

2017-09-01