ЭДМУНД ГУССЕРЛИЙН “ЛОГИКИЙН СУДАЛГАА” ЗОХИОЛЫН ЗАРИМ АСУУДАЛ: УТГА БА УХАМСАР

Authors

  • Б. Дагзмаа, О. Болор-Эрдэнэ

DOI:

https://doi.org/10.22353/prs20171.10

Abstract

Хураангуй: ХХ зууны философийн түүхэнд өрнөсөн нөлөө бүхий үзэл санааны хөдөлгөөнүүдийн нэг болох феноменологийг үндэслэгч Эдмунд Гуссерлийн (1859-1938) бүтээл туурвилыг феноменологийн өмнөх үе, феноменологийн үед хамааруулан ангилахын сацуу феноменологи философийг нь «дескриптив психологи», «трансцендентал феноменологи», «генетик феноменологи» хэмээн үечлэн авч үздэг ажээ. Феноменологийн
өмнөх үед түүний «Арифметикийн философи» зохиол хамаардаг бол, феноменологийн үүсэл хөгжлийг «Логикийн судалгаа» зохиолтой холбон ойлгодог билээ. Уг өгүүллийн хүрээнд Гуссерлийн «дескриптив психологийн» үзэл санаатай холбоотой зарим асуудлыг онцлон авч үзэх юм.

Downloads

Published

2017-09-01