ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ХАРЬЦАНГУЙН ТААМАГЛАЛЫН ФИЛОСОФИ УТГА
DOI:
https://doi.org/10.22353/prs20171.8Abstract
Товч утга: Хэл шинжлэлийн харьцангуйн таамаглал нь үүссэн цагаасаа эхлэн янз бүрийн хүрээний судлаачид, түүний дотор философичдын анхаарлыг татсаар ирсэн. Хэл шинжлэлийн харьцангуйн таамаглалын онцлог, ач холбогдол нь орчин үеийн хэл шинжлэл, сэтгэл судлал, философи зэрэг хүмүүнлэгийн ухааны олон салбарын уулзвар дээр хэлний асуудлыг дэвшүүлэн шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Э.Сепир, Б.Уорфын судалгаа нь хүний оршихуйд хэлний язгуур шинж чухал нөлөөтэйг үндэслэж, европ төвт үзлээс татгалзах, хүний оршихуй, сэтгэлгээ, соёлын олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх олон ургалч хандлага, ертөнцийн тухай хэлэн зураглалыг шинжлэх, зэрэг асуудлыг шийдвэрлэх шинэ хандлага, өөр өнцгөөс харах боломжийг илэрхийлсэн.