“БУРХАН ҮХСЭН” ХЭМЭЭХ ФРИДРИХ НИЦШЕГИЙН ҮЗЛИЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ

Authors

  • О.Мөнгөнсор, М.Отгонбаяр

DOI:

https://doi.org/10.22353/prs20171.2

Abstract

Товч утга: Ф. Ницше “Бурхан үхсэн” хэмээх хэллэгээрээ ихэд алдартай. Хүмүүс хорвоогийн хамаг муу муухайг хүн төрөлхтөнөөс хайлгүйгээр, өөрсдийгөө хаацайлан бурууг хэн нэгэн рүү нялзаахдаа энэхүү үгийг их иш татдаг. Тэрээр Христийн шашныг шүүмжлэхдээ хурц ширүүн үг хэллэг, ухаалаг үндэслэгээ, ёжлол егөөдлийг хэрэглэсэн. Христийн шашныг шүүмжилсэн Фридрих Ницшегийн үзэл санааг ойлгохын тулд түүний “Заратустра ингэж хэлсэн” зохиол дахь Бурхан үхсэн, бурхад үхсэн, хөгшин бурхан үхсэн, бурхад үхэхдээ янз бүрээр үхдэг гэсэн хэллэгүүдийн утга учрыг тодруулах шаардлага нэн түрүүнд тулгарч байна. Бурханы үхлийн тухай Ницшегийн тунхаглал Христийн шашинтай хэрхэн холбогдох вэ? Шинэ гэрээнд Есүс Христийн баптизмийн үеийн талаар (Матай 3:16- 17) “Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. Тэнгэрээс -Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа” гэж бичигдсэн байдаг. Христийн шашинд Trinity буюу Гурвал, Holy Trinity Ариун гурвал нь Бурхан, Есүс Христ, Ариун сүнсийг хэлэх ба гурвуулаа өөр өөр боловч нэгдмэл нэгэн зорилготой гэдэг утгатай юм. Фридрих Ницше хөгшин бурхан, Бурхан, бурхад гэдгээр ямар бурхныг илэрхийлсэн байж болох вэ?

Published

2017-09-01