ХОРИО ЦЭЭР – АЙДАС - НҮГЭЛ
DOI:
https://doi.org/10.22353/prs20161.13Abstract
Товч утга: Хорио цээрийн ёс нь хүний сэтгэлзүйн үзэгдэл болох айдсаас үүссэн хэмээн үзэж болно. Ингэхдээ шашины ойлголтоор дамжуулан хүмүүст айдас төрүүлэх замаар хорио цээрийг даган биелүүлдэг, биелүүлэхээс өөр аргагүй болгоход хүргэдэг байна. Тухайлбал: Монгол хорио цээрийн ёсонд лус, савдаг хилэгнэнэ, тамд унана, буян хишиг харина, өөрийн чинь толгой дээр бууна, нүгэл болно гэх мэт шашины ойлголтуудыг ашиглан хүмүүсд айдас төрүүлэх замаар гаж буруу зүйлээс хол байх, ёс суртахууныг нь төлөвшүүлэх, ариун нандин зүйлийг хамгаалан уламжлуулдаг тухай асуудлыг энэхүү өгүүлэлд хөндсөн болно