МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ҮНЭ ЦЭН, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

Authors

  • О.Бумдарь, С.Янжинсүрэн

DOI:

https://doi.org/10.22353/prs20221.10

Abstract

Товч утга: Буддын шашин Монгол нутагт, нүүдэлчдийн соёлын хөрсөнд гурвантаа дэлгэрэн хөгжихдөө Монголын онцлог бүхий буддын соёлыг бүтээж, монголчуудын соёлын өвийн сан хөмрөгт томоохон орон зай эзлэх болсон. Тиймээс Монгол Улс дахь буддын соёлын өвийг бүртгэх, хадгалах, хамгаалах, судлах ажил нь Монгол дахь соёлын өвийн судалгааны салшгүй чухал хэсэг юм. Соёлын салбарын мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тайлан, дүн мэдээнд Монгол дахь буддын соёлын биет өв, түүний хадгалалт, хамгаалалтын талаарх мэдээлэл байдаг боловч тэдгээрийг нэгтгэн дүгнэж, судалж танилцуулсан нь хомс юм. Тиймээс бид тус өгүүлэлд Соёлын Өвийн Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй буддын соёлын биет өвийн мэдээлэлд шинжилгээ хийв. Мөн Монгол дахь буддын соёлын биет өвийн үнэлэмж, үнэ цэнийг тогтоох, сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын талаар хэрэгжүүлж ирсэн төрийн бодлогыг улируулан авч үзэв

Downloads

Published

2022-12-20