МОНГОЛЫН БӨӨ МӨРГӨЛИЙН ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ (XVI ЗУУНЫ ТӨВӨДИЙН БУДДЫН ШАШИН ОРЖ ИРСНЭЭС ХОЙШИХ ЖИШЭЭГЭЭР)

Authors

  • И Сын Хүн

DOI:

https://doi.org/10.22353/prs20221.9

Abstract

Товч утга: Эхийн эрхт ёсны үед Монголд бөө мөргөл үүсжээ. Тэр цагаас хойш монголчуудын уламжлалт шашин шүтлэгийн тогтолцоонд бөө мөргөл гүн гүнзгий нэвтэрчээ. Гэвч XVI зуунаас хойш Төвөдийн Буддын шашин Монголд хүч түрэн орж ирснээр Монголын бөө мөргөл хямралд орж эхэлжээ. Түүнчлэн Буддын шашны бөө мөргөлтэй зөрчилдөх явцад хавчигдах, эвлэрэх, хүлээн зөвшөөрөгдөх, нэгдэх зэргээр үйл явц өрнөж улмаар бөө мөргөлийн шашны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлжээ. Иймд өнөөгийн Монгол бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийг зөв ойлгохын тулд түүний түүхэн өөрчлөлтийг судлах шаардлагатай. Судлаач миний бие энэхүү судалгаандаа Монголд бурхны шашин орж ирснээс хойш бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзэл хэрхэн өөрчлөгдсөнийг судлахыг зорив. Үүнийг судалснаар шашны мөргөлдөөн ертөнцийг үзэх үзэлд хэрхэн нөлөөлдөг болохыг, ертөнцийг үзэх өөр өөр үзэл хоорондоо хэрхэн зөрчилдөж, мөргөлдөж, улмаар нэгэндээ нөлөөлж болдгийг жишээлэн харуулахыг, Монголын бурхны шашин ба бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийн ижил төстэй ба ялгаатай талуудыг харьцуулахыг зорив.

Downloads

Published

2022-12-20