Рэймонд Гойссын нео-ленинизм ленинизмд холбогдох тухайд

Authors

  • Б.Дагзмаа, Э.Эрхэс

DOI:

https://doi.org/10.22353/prs20221.4

Abstract

Товч утга: Рэймонд Гойсс нь өөрийн улс төрийн философийг нео-ленинизм гэж тодорхойлсон байдаг. Харин В.И.Ленин нь ленинизм гэх нэр томъёоны дагуу тодорхойлолт гаргасан зүйлгүйн улмаас өнөөдрийг хүртэл цөөнгүй судлаачид тус үзэлд тодорхойлолт өгөхийг оролдсоор байна. Лениний улс төрийн онолын тухай өөр өөр судлаачдын тодорхойлолтууд дундаас Славой Жижекийн тодорхойлолт хамгийн нөлөө бүхий тодорхойлолт байсан гэж цөөнгүй судлаачид тэмдэглэдэг. Энэхүү өгүүлэлд Гойссын нео-ленинизм болон Жижекийн тодорхойлсон ленинизм нарын ялгааг тодруулах оролдлого хийсэн болно. Х онолуудаас нео-Х онолууд хэрхэн тусгаарлагдаж байдаг тухай асуудлыг кантч үзэл, феноменологи, прагматизм нарын жишээн дээр авч үзэж, гурван замыг гаргасан. Улмаар үүнийхээ тусламжтайгаар Гойссын нео-ленинизмийг ленинизмээс хэрхэн үүссэн замыг мөшгөн гаргах боломж нээгдсэн юм. Үр дүнд Р.Гойссын нео-ленинизм нь Жижекийн тодорхойлсон ленинизмтэй төстэй нэг шинж, үл ижилсэх нэг шинж буйг тодруулсан.

Downloads

Published

2022-12-20