МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛГЭЭН ДЭХ БАЙГАЛИЙН ГОО САЙХНЫ ТУХАЙ ҮЗЭЛ ЭКОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ БОЛОХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/prs20221.3Abstract
Товч агуулга: Гоо сайхны үзэл бол оршин буй юмс үзэгдэлтэй хүмүүсийн харилцаж
буй харилцаа болон илэрхийлж буй хэлбэр байдаг. Монголчуудын хувьд оршин буй бүхнээ
байгаагаар хайрлан хамгаалах уламжлалыг олон арван жилээр тээж ирсэн ба үүнтэйгээ
уялдаж байгальд хандах гоо сайхны үзэл нь хайрлан бишрэх, унаган төрхийг
алдагдуулахгүй байх, байгаль дэлхийгээ эрхэм дээд үнэт зүйл болгон дээдлэж ирснээр
илэрдэг. Энэ нь гоо зүйн үнэлэмж болохын сацуу байгалийг хамгаалах, экологийн бодлогод
үлэмж нөлөөтэй байж иржээ. Энэхүү өгүүлэлд монголчуудын амьдралын онцлог,
байгальтай харилцах уламжлал, ардын мэдлэг ухаанд туссан байгалийн гоо сайхны үзэл
нь уламжлалт гоо зүй болон орчин үеийн энвайронменталь гоо зүйн үзлийн аль алиныг
шингээсэн агуулгатай болохыг харуулав.