БУДДЫН ЁС ЗҮЙ ДЭХ АМЬТНЫГ ХАМГААЛАХ АСУУДАЛД

Authors

  • Д.Оюунгэрэл, С.Дэмбэрэл

DOI:

https://doi.org/10.22353/prs20221.1

Abstract

Товч утга: Орчин үеийн хэрэглээний ёс зүйн нэгэн чухал чиглэл бол био ёс зүй
бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээл хүндрэлтэй асуудлыг хэрхэн даван
туулах арга замыг эрэлхийлдэг болно. Тухайлбал, ургамал амьтны олон янз байдал,
анагаах ухааны ёс зүй, био аюулгүй байдал, невро ёс зүй, амьтны эрх, генийн инженерчлэл,
үүдэл эс, үр хөврөл шилжүүлэн суулгах, эд эсийн клонинг, бэлгийн цөөнх зэрэг олон
асуудлыг нэрлэж болно. Эдгээрээс тус өгүүлэлд амьтныг хамгаалах ёс зүйд (animal ethics)
амьтны жам ёсны эрх, түүнийг хэрхэн хамгаалах тухай өргөн хүрээтэй хэлэлцэгдэж буй
өнөө үед буддын ёс зүйд уг асуудлыг хэрхэн авч үздэгийг тодруулна. Хүн төрөлхтний соёл,
сэтгэлгээний салшгүй нэг хэсэг болсон буддизм нь номлол сургаал, зан үйлээрээ дамжуулан
байгаль-хүн хоорондын харилцааг тодорхойлж, чиглүүлж ирсэнбайна.
Буддын ёс зүйн үзэл нь энэрэн нигүүлсэхүйн зарчим дээр тулгуурлаж, эх болсон
зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд байж, хорхой шавжаас эхлээд бүх амьтныг
хайрлаж хамгаалахыг сургадаг. Монголчуудын дийлэнх олонх нь буддын шашинтай явж
ирсэн тул байгаль дэлхий, мал сүрэг, ан амьтнаа хамгаалах сүсэг бишрэлийн уламжлал
түүнтэй салшгүй холбоотой хөгжжээ. Буддын ёс зүйн сургаал нь хоосон чанар, шүтэн
барилдлага, дахин төрөх, хүч үл хэрэглэх, зовлон, таван сахил, дөрвөн үнэний сургаал,
зөв найман зам мөр, дөрвөн цаглашгүй, хэм хэмжээ, буян нүгэл, үйлийн үр, гэгээрэл,
нисванис зэрэг ойлголт, үзэл санаанд тулгуурладаг.

Downloads

Published

2023-02-08