Тед Нанничелли. Гоо зүйн боловсрол: Мэдрэхүй-танин мэдэхүйн загвар

Authors

  • Г.Хонгорзул

Keywords:

гоо зүйн боловсрол, гоо зүйн танин мэдэхүй, гоо зүйн норматив байдал, гоо зүйн эерэг үнэлэлт, мэдрэмж

Abstract

Гоо зүйн боловсролын тухай нэгэн асуудлыг авч үзье. Олон янзын нөхцөлд бид тодорхой цаг, хүч чадал болон нөөцөө гоо зүйн боловсролд зарцуулж байдаг. Бид гоо зүйн боловсролыг гол зорилгоо болгосон их сургуулийн хичээл зааж (олон тохиолдолд төрөөс санхүүждэг); мөн музейд төрийн нөөцөөр хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд үүнд гоо зүйн боловсрол олгох зорилготой нэмэлт боловсролын хөтөлбөрүүд багтдаг. Хэрэв гоо зүйн боловсролыг авч үзэх бидний хандлага рационал юм бол гоо зүйн эерэг үнэлэлт* нь сайн ч муу ч хийж болдог зүйл болно. Гэвч бид мөн олон янзын нөхцөлд (сонирхолтой нь, тэдгээрийн зарим нь гоо зүйн боловсролд нөлөөлөхөд зориулагдсан ижил төрлийн нөхцөлүүд байдаг) мэдрэмжийн тухай маргах шаардлагагүй гэдэг нь үнэн мэт дүр үзүүлдэг. Бид суралцагчдыг тодорхой бодомжуудыг боловсруулахад хүргэж болох хэдий ч тэднийг өөр өөрийнхөөрөө шүүн дүгнэснийх нь төлөө зэмлэл оногдуулдаггүй билээ. Уг өгүүллийн зорилго бол гоо зүйн боловсролын зорилгуудыг тодорхой болгож, мэдрэмжийн гүйцэтгэх үүргийн ач холбогдлыг бууруулахуйц түүний (гоо зүйн боловсролын. Орч.) тухай үзэл баримтлалыг (conception) хөгжүүлэх замаар энэхүү илэрхий асуудлыг шийдвэрлэх явдал юм. “Гоо зүйн боловсролын тухай хэвшмэл үзэл” (хэмээн миний нэрлэх)-ийн эсрэгээр, би гоо зүйн боловсролын үндсэн зорилго бол мэдрэмжийг хөгжүүлэх явдал биш, харин гоо зүйн туршлагыг нэмэгдүүлж, гоо зүйн эерэг үнэлэлтийг сайжруулахын тулд мэдрэхүй-танин мэдэхүйн тодорхой чадваруудыг хөгжүүлэхэд туслах явдал хэмээн үзэж байна. Тиймээс энд хөгжүүлэх гоо зүйн боловсролын тухай үзлийг би “мэдрэхүй-танин мэдэхүйн загвар” хэмээн нэрлэсэн болно.

Downloads

Published

2026-05-01