Шаолин тулааны урлаг дахь самади бясалгал

Authors

  • М.Гантуяа
  • Дорноо

Keywords:

Шаолинь, Чан (Зэн) буддизм, Самадхи, Бие бялдарын урлаг, Хоёр үгүй үзэл, Ци (Амин эрчим), Ёс зүйн боловсрол, Бясалгал, Гэгээрэл (Будда)

Abstract

Хятадын Шаолинь хийдийн тулааны урлаг нь шашны бясалгал, философийн гүн ухаарал, хатуу сахилга бат гэсэн гурван хүчин зүйлийн огтлолцолд үүсэж хөгжсөн бөгөөд Хятадын буддизмын соёл-философийн уламжлалд өвөрмөц байр суурь эзэлдэг. Энэ уламжлал нь Чань (Зэн) буддизмын сургаалд тулгуурлан бие махбод, оюун санаа, ёс суртахууныг харилцан уялдаатайгаар хөгжүүлэх цогц систем болж төлөвшсөн бөгөөд бясалгал, тулаан, ёс суртахуун нь хоорондоо салшгүй холбоотойгоор гүнзгий философийн агуулгыг илэрхийлдэг. Өмнөх судалгаанууд ихэвчлэн түүхэн нөхцөл байдал, шашны үзэл санаа, эсвэл бие бялдаржуулах техник, сургалтын аргын талаас тайлбарлах хандлагатай байсан ба самади бясалгал ба тулааны хөдөлгөөний философийн харилцааг системтэй авч үзсэн судалгаа харьцангуй цөөн байдаг. Иймээс энэхүү өгүүллийн зорилго нь Шаолинь тулааны урлагийн философийн суурь үзэл санааг, ялангуяа самади бясалгал болон биеийн хөдөлгөөний нэгдлийг Чань буддизмын гүн ухааны хүрээнд тайлбарлан судлахад оршино. Судалгаанд Буддын судар, Чань буддизмын түүхэн эх сурвалж, орчин үеийн философийн бүтээлүүдийг үндэслэн философи-герменевтик, түүхэн-харьцуулалт, системийн шинжилгээний аргыг хэрэглэв. Шинэлэг тал нь Шаолинь тулааны урлагийг зөвхөн тулааны техник хэмээн ойлгох бус, харин самади бясалгалд тулгуурласан бие-сэтгэлийн философийн цогц систем гэж тайлбарлах оролдлого юм. (Bodiford, 1993, хуудас 1-32)

Downloads

Published

2026-05-01