Tibet's Political Landscape: The Role of Dharma in Shaping State Authority through ‘chos-srid gnyis -ldan or chos-srid zung-bsdrel’
Keywords:
Religio political system, Hegemony, Tibetan Buddhism, Cultural areaAbstract
Энэхүү өгүүлэл нь Төвдөд шашин–улс төрийн удирдлагын тогтолцоо хэрхэн бүрэлдэн тогтсоныг шүүмжлэлтэйгээр судалсан болно. Уг тогтолцоо нь анхны хаант засаг үүсч, Буддизм МЭ VII зууны эхэн–дунд үед нэвтэрч, хүлээн зөвшөөрөгдсөнтэй холбоотойгоор төлөвшсөн гэж үздэг. “Чос‑срид гнийс‑лдан” хэмээн нэрлэгддэг уламжлалт Төвдийн засаглал нь шашинлаг болон улс төрийн эрх мэдлийг хослуулсан өвөрмөц бүтэц бөгөөд олон талын үр дагаврыг агуулдаг. Энэ хүрээнд “чос” нь шашны ариун чанар, сүнслэг үйл хэрэгт хамаарах ойлголтыг илэрхийлдэг бол “срид” нь улс төрийн эрх мэдэл, олон нийтийн хэрэг, нөөц баялгийн материаллаг удирдлагыг заадаг. Судалгаанд “Чос‑срид гнийс‑лдан” хэмээх ойлголтыг шинжилж, Буддын сургаалаас улбаатай хатуу (rigid) ба дасан зохицох (adaptive) зарчмуудыг нэгэн зэрэг агуулсан засаглалын бүтцэд орших дотоод зөрчлийг тодруулсан. Үүнтэй холбогдон дхарма орчин үеийн засаглалд хэрхэн нөлөөлж, Төвдийн улс төрийн орон зайг ямар байдлаар төлөвшүүлж буйг авч үзсэн. Мөн Буддизм Төвдийн төрийн бодлого, нийгмийн харилцаанд гүйцэтгэсэн чухал үүргийг шинжилж, шашны сургааль засаглалын практикт хэрхэн нөлөөлдгийг онцолсон. Түүнчлэн уламжлал ба орчин үеийн шинэчлэлийн зөрчлөөс улбаалсан эрх мэдлийн парадоксуудыг Төвдийн улс төрийн хүрээнд хэлэлцсэн болно. Мөн Төвдийн улс төрийн бүтцийг шинжлэхдээ сүм хийдийн эрх мэдэл болон язгууртны удирдлагын нөлөөгөөр баяжсан, олон давхар бүтэцтэй болохыг харуулсан. Энэхүү шинжилгээ нь Төвдийн улс төр, шашны түүхийн өргөн хүрээнд уг засаглалын тогтолцооны давуу болон сул талыг үнэлэхийг зорьсон юм. Улмаар Төвд яагаад дэлхийн улс төрийн тавцанд харьцангуй хязгаарлагдмал байр суурь эзэлсээр ирсэн шалтгааныг илүү гүнзгий ойлгоход ач холбогдолтой.