Ёс суртахууны сентиментализмын хувьсал: Шафтесбюригээс Слөүт хүртэл

Authors

  • Э.Баасандорж

Keywords:

ёс суртахууны сентимент, симпати, эмпати, ёс суртахууны мэдрэмж, экспрессивизм

Abstract

Уг өгүүлэлд Шотландын соён гэгээрлээс эхтэй ёс суртахууны сентиментализм хэрхэн хувьсаж ирснийг цогцоор нь авч үзнэ. Шафтесбюри, Хатчесон нар хүнд угаас заяасан байх ёс суртахууны мэдрэмжийн талаар ярьсан бол залгамжлагчид нь болох Хьюм, Смит нар ёс суртахууны мэдрэмжийн оронд симпати гэх зүйлийг онолынхоо төвд тавьсан бий. Энэ өгүүллээр сонгодог сентименталист санаа ХХ зуунд логик позитивистуудаар дамжин мета ёс зүйн эмотивист, өргөн хүрээндээ экспрессивист үзэл бүрэлдэхэд ихээхэн нөлөөлсөн тухайд, цаашлаад өнөө үед сентиментализм нь мета ёс зүй, норматив ёс зүйн салбарт чухал байр суурьтай хэвээр байгаа төдийгүй эмпирик сэтгэл судлал, шийдвэр гаргалтын онолын салбарт гарсан ололтуудаар баяжиж хэрхэн боловсронгуй болсныг харуулахыг зорьсон болно.

Downloads

Published

2026-05-01