Тод үсгээр бичсэн анагаахын сэдэвт дурсгал
Main Article Content
Abstract
Монгол мэргэдийн тод үсгээр бичсэн анагаах ухааны ном судар, орчуулгын бүтээлээс хүмүүсийн гар дээр байсан нь мэр сэр олддог. Харин түүнийг судлах ажил үгүйлэгдэж байна. Тод үсгээр бичсэн анагаахын томоохон дурсгал гэвэл “Хатгуур төөнийн тод үсгийн дурсгал”, “Хөх хуцын домнолгон оршив”, “Урианхай ардын дом”, “Чингис хааны зарлигт дом”, “Домын гол эмнэлгийн судар”, “Рашааны зүрхэн найман гишүүт нууц удидас оршив”, “Оточ судар”, “Эм найруулах жор” зэрэг чамгүй олон ном байдаг. Өдгөө болтол уламжилж ирсэн эдгээр мэргэдийн бүтээлд монгол уламжлалт анагаах ухааны эртний түүхэнд холбогдох ховор мэдээ сэлт олон байдгаас нэгээхнийг цухас дурдвал Чингис хаанаас Цагаадай хааны нэр дээр илгээсэн зарлигийн тухай бичсэн бүрэн эхийг дурдаж болно.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Пүрэвсүрэн, 3. Мэндсайхан Цэргийн хүрээний эмнэлгийн нууц увидас. “Улаан од” сонин 1989 он.
Ц. Шагдарсүрэн Монголчуудын хүн эмнэлгийн уламжлал “Монголчуудын утга соёлын товчоон” Улаанбаатар 2003.
Чойжамц онцар гадан дэр зод / төвд судар 1922 он /