Монголын сургаалын зохиолууд дахь эдийн засгийн үзэл санааг тоймлох нь

Main Article Content

Төмөртогоо Даш.

Abstract

Сургаалын зохиол гэдэг нь Монголын уран зохиолын нэгэн төрөл зүйл юм. Сургаалын зохиол нь тухайн нийгэм дэх гаж буруу үзэгдлийг шүүмжлэн, хүнд зөв эевэргүү хүмүүжлийг олгоход чиглэсэн ёс суртахууны сурах бичиг, зөвлөмж гэж үзэж болмоор уран яруу хэллэгтэй зохиолууд байдаг. Монголын сургаалын зохиол нь хүүрнэл зохиол, хувьд шүлэглэсэн сургаал хэлбэртэй байх ажээ. Монголын сургаалын зохиолууд дахь нийгэм-эдийн засаг, улс төр, ёс суртахууны үзэл санааны асуудлыг өнөө хэр тусгайлан судласан бүтээл хараахан үгүй байна. Харин уран зохиол судлаач акад, Ц.Дамдинсүрэн, Д.Цэрэнсодном нар сургаалын шүлэглэсэн зохиолуудыг нягтлан шүүрдэж алдаагүй бүрэн сайн эхийг нийтлүүлэх, уран зохиолын төрөл зүйлийнх нь судлан шүүмжлэх талаар зүйрлэшгүй ихийг бүтээжээ. Ц.Дамдинсүрэнгийн “Монголын уран зохиолын тойм” 1,1 дэвтэр, Д.Цэрэнсодномын“Монголын уран зохиол” /ХШ-ХХ зууны эхэн/ зэрэг бүтээлээс тодруулан үзэж болох юм.

Article Details

How to Cite
Даш. , Т. (2023). Монголын сургаалын зохиолууд дахь эдийн засгийн үзэл санааг тоймлох нь . Acta Mongolica, 6(267), 303–322. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/8945
Section
Articles

References

Ч.Дэмчигдорж. Эрдэнэт толь хэмээх шастир оршивой. УБ., 1995. /кирилл үсэгт Д.Дашбадрах буулгав/

Ч.Бат-Очир “Мандах нарны туяа” хэмээх сургаал. YB., 1992 /кирилл үсэгт А.Шагдар, Б.Осор нар буулгав/

Тарба Бандид. Ард түмний ариун ёсон оршивай. Монгол бичгээр. Yb., 1991/Н.Дашзэвэг лам хэвлэлд бэлтгэв/ "Хөх судар” хэвлэлийн хоршоо.

Гунгаажалцан. “Эрдэнийн сан Субашид” УБ., 1990. /Ц.Дамдинсүрэн, Дүгэржав нар 1959 онд хэвлүүлсэнийг Д.Төмөртогоо дахин хэвлүүлэв/

Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын дээж зуун билиг оршивай. УБ., 1959

Д.Цэрэнсодном. Монголын уран зохиол /ХШ-ХХ зууны эх/ УБ.,1987

Д.Равжаа. Яруу найргийн цоморлиг. УБ. 1992 /Д.Цагаан хэвлэлд бэлтгэв/

Ж.Самбуу. Мал аж ахуй дээрээ хэрхэн яаж ажиллах тухай сануулга сургаал. УБ., 1987 хэвлэлд бэлтгэн найруулсан Д.Дамба.

Ч.Алтангэрэл.Монгол зохиолчдын төвдөөр бичсэн бүтээл | дэвтэр.УБ., 1967

Монголын нууц товчоо УБ.. 1990.Дөрөв дэх удаагийн хэвлэл. /Хуучин монгол хэлнээс Цэндийн Дамдинсүрэн орчуулав. ред.Ш.Гаадамба./