“Улаан дэвтэр”дэх Хятадын бурханы шашны түүхэнд холбогдох зарим мэдээний тухайд
Main Article Content
Abstract
Төвдийн түүхч Цалба Гунгаадоржийн 1346 онд төвдөөр бичсэн “Улаан дэвтэр” бол Энэтхэг, Хятад, Монгол, Төвдийн түүхтэй холбогдох мэдээ сэлт хийгээд бурханы шашны бүлгүүдийн үүсэл дэлгэрлийн түүхийг агуулсан дундад эртний, нэртэй сурвалж бичиг юм. Эл өгүүлэлдээ бид “Улаан дэвтэр” дэх сураг зангид үндэслэж бурханы шашны тоололд холбогдох зарим он тооллын асуудал, Хятад оронд бурханы шашны анхлан дэлгэрсэн цаг үеийн асуудал, мөн Зүүн Цзинь улсын үеийн их шүтээнүүдийн тухай, ялангуяа мэргэн бандида Гүмараши” болон Занданзуугийн талаар голчлон өгүүлэхийг зорилоо.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Дүнгарлувсанпринлэй. Цагаан лавайн их толь бичиг. Төвд хэлээр. Дундад улсын Төвд судлалын хэвлэлийн хороо. 2002. 1653 дугаа нүүр.
Чан Хун, Баруун хязгаар орны бурханы шашны түүх. Шинжааны уран зургийн хэвлэлийн хороо /хятад хэвлэл/. 1998 он. 37 дугаар нүүр.
О. Дэмчигмаа. “Улаан дэвтэр”-ийн нэгэн төвд бичмэл эхийн орчуулга, эх бичгийн судалгаа. Улаанбаатар. 2002 он. 25-26 дугаар нүүр.