"Монголын нууц товчоон"-ы уг эхийн талаар эргэцүүлэх нь

Main Article Content

Ц.Шагдарсүрэн

Abstract

"Монголын нууц товчоон" (цаашид МНТ гэж товчилоно) хэмээх гайхамшигт бүтээлийн анхны буюу уг эхийн талаар судлагчид өдгөө болтол санал нэгдээгүй бөлгөө. Үүнд: Э. Хэниш (E. Haenisch), С.А. Козин, Поль Пеллио (Paul Pelliot), К. Ширатори (K. Shiratori), Л. Лигети (L. Ligeti), Ф.В. Кливез (Е. W. Cleaves), Ll. Дамдинсүрэн, Баяр, И. Ринчен, Ш. Гаадамба, Д. Цэрэнсодном, Ш. Чоймаа зэрэг зонхи хэсэг нь МНТ-ы анхны эхийг худма монгол бичгээр байсан гэж үздэг. Харин О.Франке (О. Franke) зэрэг зарим судлагч МНТ-ыг анх монгол хэлээр, хятад үсгээр байсан гэдэг саналтай бөлгөө. Үүнээс гадна МНТ-ыг монгол дөрвөлжин бичгээр байсан гэж үздэг гуравдагч санал ч буй ч XVII зууны үеийн монгол түүхийн сурвалжуудад хийсэн сүүлийн үеийн үсэг зүйн судлагаанаас үзэхэд улс төрийн бодолгын үүднээс МНТ-ны нэг эх монгол дөрвөлжин бичигээр байсан байх боломжтой ч түүнээс өмнө монгол бичигээр байсан гэдэгийг нутлах батлагаа улам бүр итгэлтэй болсоор байгаа бөгөөд энэ талаар хойно арай дэлгэрүүлэн өгүүлэх болно.

Article Details

How to Cite
Ц.Шагдарсүрэн. (2006). "Монголын нууц товчоон"-ы уг эхийн талаар эргэцүүлэх нь . Acta Mongolica, 6(267), 155–172. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/8933
Section
Articles

References

Ц. Шагдарсүрэн. Толь бичгийн судлал, - Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс. Улаанбаатар. 1985. (169-240) 203 206-р тал.

L. Ligeti. Un Vocabulaire sino-mongol des Yuan, Le Тсїїс-Үнап Yi-yu, - Acta Orientalia Hung.. Tom. XLIY (3). Budapest. 1990. pp. 259-277.

A. Mostaert. Le Маегне! mongol du Houa 1 1 lu de Houng-ou (1389), 11 (Commentaires). par A. Mostaert et Igor de Rachewiltz. Bruxelles, 1995.

Ц. Шагдарсүрэн. Монголчуудын утга соёлын товчоон, Улаанбаатар. 2003. 161-170-р тал.

Ш.Чоймаа, Acta Лу "Алтан товч"-ийг "Монголын нууц товчоон"-той харьцуулсан судалгааны Mongolica, Vol. 1(182), Ulaanbaatar, 2002, 83-94;

Ц. Шагдарсүрэн, Lee Seong-Gyu. Byamba-yin Asarayci neretii(-yin) їейїе, Эхбичигийн судлагаа, - [Monumenta Mongolica (CMS, NUM) - Tomus 1], Улаанбаатар. 2002;

Ш. Чоймаа. "Монголын нууц товчоон", Лувсанданзаны "Алтан. товч" Эхийг харьцуулсан судалгаа, Улаанбаатар, 2002.

Ц. Шагдарсүрэн. Толь бичигийн судлал, - Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс. Улаанбаатар. 1985. (169- 240) 203-206- р тал.

Х. Лувсанбалдан, Боошиан, Хуа-и-и-юй толь бичгийн зарим хэсэг, - “Хэл зохиол түүх” сэтгүүл. 1959. VII. УШ. 1960, (Хөх хот).

Меп gu Lao kida, - Source Materials for Korean Studies N. 3. Research Institute for Humanities Sogan University, Seoul. 1983, р. 410.

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>