Монгол ярианы бүтцийн хэв шинжүүд

Main Article Content

Э.Равдан

Abstract

Аливаа хэл аман хийгээд бичгийн гэсэн хоёр хэлбэрээр нийгэмд үйлчилдэг. Хэлэхүйн аман хэлбэрийг ярианы, бичгийнхийг нь утгазохиолын хэл гэж нэрлэн тэдгээрийг хэл шинжлэлд 20-р зууны дунд үеэс зааглаж ирсэн байна. Хэдийвээр “хэл” хэмээн нэрлэх нь болзмол чанартай боловч хэлний хийгээд түүний хэрэглээтэй холбоотой нарийн учир шалтгаан энд бий. Энэ нь юуны өмнө хүмүүний хэл ярианы зорилго, хэлний хэрэглэхүүнийг хэрэглэх хүрээ , сэдэв зэрэг хэлний бус олон хүчин зүйлээс шалтгаалан өчүүхэн хэсэг нийгмийн амьдралын тодорхой орчинд бүх нийтийн хэлний байнгын хэрэглээнд хэвшин эргэлдэж журмын цогц) бүрэлдэн түүнийг дагасан хэлний хэм хэмжээ ( хэлний хэрэглэхүүнийг хэрэглэх бүх нийтийн хүлээн зөвшөөрч даган мөрддөг дүрэм тогтдог явдалд оршино. Тэгэхээр хэлний ярианы хэлбэр буюу энгийн яриа гэж нийгмийн ахуйн харилцаанд, тухайлбал гэр орон, дэлгүүр хоршоо, нийтийн унаа гэх мэт амьдрал ахуйн хамгийн наад захын бие биетэйгээ хүмүүсийн харилцах хэрэгцээг хангадаг хэлэхүйн нэгэн төрлийг бид хэлж байна.

Article Details

How to Cite
Э.Равдан. (2006). Монгол ярианы бүтцийн хэв шинжүүд . Acta Mongolica, 6(267), 99–116. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/8930
Section
Articles