Сравнительная грамматика монгольских языков

Main Article Content

Лигети Л.
Г.Д. Санжеев.

Abstract

Энэ номыг зохиогч монгол хэлний харьцуулсан хэл зүйн бичиг туурвих гэсэн том бөгөөд хялбаргүй ажлыг хийхээр зорьжээ. Ийм зорилтыг гүйцэлдүүлэх нь хичнээн бэрхшээлтэй болохыг зохиогч өөрөө ч сайн мэдэж байна. Эл бэрхшээл нь нэгдүгээрт, түүхийн үүднээс харьцуулах арга ихээхэн учир дутагдалтай, хоёрдугаарт, монгол хэл, аялгуунууд, мөн хуучин бичгийн монгол хэлийг ч хангалттай сайн судлаагүй, зарим нэгийнх нь талаар бид бүүр юу ч мэдэхгүй байгаа хэрэг мөн гэж зохиогч үзэж байна. Үүний зэрэгцээ нэмэн дурдаж болох бусад зарим бэрхшээл нэгэнт тодорхой байсаар билээ. Гэлээ ч гэсэн зохиогч бэрхшээлээс айсангүй, бусдын эмээсэн зүйлийг зоригтой барьж авсан нь түүний гавьяа мөн. Үүнд: шинжлэх ухааны тухайн салбарт анх үүдэн оролдогчийн хялбар аятай биш боловч, онц чухал ийм ажилд алдаа мадаг байх нь аргагүй. Иймд уул номоос юуны урьд алдаа, согог эрэн өөчлөх гэх буюу эсвэл дан ганц алдаагаар нь хөөцөлдөөд, монгол хэл судлалын чухам гол бүх асуудлыг ийм өргөн хараатай авч тайлбарласан анхны зохиол болох “Монгол хэлний харьцуулсан хэл зүйн бичиг” үүний үнэ цэнийг гагцхүү алдаагий нь үндэс болгон тодорхойлохыг оролдох гэх юм бол хэтэрхий шударга бус хэрэг болно. Г.Д.Санжеев уг номдоо монгол хэл судлалын нэн чухал бүх ололт, зарим талаар чухамхүү зохиогчийн нэртэй холбоо бүхий ололтуудыг харгалзан авч үзсэн байна. Үүнийг харин урьд урьд үеийн судлаачдын хийснийг жирийн нэг эмхлэн дүгнэсэн хэрэг хэмээн хэлж байна гэж бодвол ташаарал болох билээ. Урьд нэгэнт тухайлан тайлбарласан зүйлсийг Г.Д.Санжеев харилцан холбоонд нь авч үзэхдээ эрс өөрөөр ухаарсан нь тус номд арвин байгааг орхин өгүүлэхэд, зохиогч энд олон асуудлыг анх удаа тодорхойгоор хөндөн тавьжээ.

Article Details

How to Cite
Лигети Л., & Г.Д. Санжеев. (2006). Сравнительная грамматика монгольских языков. Acta Mongolica, 6(267), 63–76. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6736
Section
Articles

References

Б. А. Серебренников, К вопросу о недостатках сравнительно-исторического метода в языкознании, ИАН ОЛЯ, 1950, вып. 3-ыг үзмүү.

G. J. Ramstedt . Einfitihrung in die altaische Sprachwissenschaft, 1 - Formenlehre, Helsinki, 1952.

Rintschen, Zwei unbekannte mongolische Alphabete aus dem XVII. Jahrhundert, “Acta Orientalia™, t. Il. fasc. 1, Budapest, 1952.

Б.Я. Владимирцов, Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия. Л., 1929. 44 дэх болон дараагийн талуудыг үзмүү.

Haenisch, Grammatische Besonderheiten in der Sprache des Manghol un niuca tobca‘an, НеїялК, 1950, ялангуяа 4-13 дахь талыг үзмүү.