Монгол болон Ойрд овог аймгуудын утга зохиол ба хэлний эдүгээгийн байдал
Main Article Content
Abstract
Бид нэрт монголч эрдэмтэн, профессор Б.Я.Владимирцовын 1928 онд Халимагт очихдоо тавьсан илтгэлийг монгол хэлээ сонирхон судалдаг, хайрлан эрхэмлэдэг хэн бүхэнд зориулан, хэрэг болох болов уу хэмээн санаж, орос хэлнээс монгол хэлнээ орчуулан толилуулж байгаа билээ. Ялангуяа өнөөдөр монгол хэлний хэв журам алдагдаж, хүн бүр дур зоргоороо ярьж бичдэг болсон цагт энэ өгүүлэлд илтгэсэн гүн утга санаа агуулга бүр ч үнэ цэнэтэй болж байна гэж хэлж болох юм. Монгол хэл бол профессор Б.Я.Владимирцовын тэмдэглэснээр үнэхээрийн, «монголчуудын соёл боловсролын хамгийн чухал өв сан мөн». Одоо ч дэлхийн аль нэгэн улс гүрэнд зочлон очсон монгол хүн эх хэлээрээ шударгуу сайхан ярьж, монгол бичгээрээ уран төгөлдөр бичиж чадаж байваас хүндлэлийг олохоос бус хэрэггүй хуучирсан зүйлээр оролдож байна хэмээн хэлүүлэхгүй нь лав.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.