ДЭЭД ЭРДЭМТИЙН 5 ДУГААР ОНЫ (1640) НЭГЭН МОНГОЛ ЗАРЛИГ

Main Article Content

Д.Отгонтуяа
Кливез Ф.В.

Abstract

Ли Шүэчи гуай 1968 онд “Солонгост ууссан Жүрчин буюу Чосөн(Солонгос)-ын хүчирхийллийн бодит шалтгааныг өгүүлэх Чинулсын Тайзун хааны Дээд Эрдэмтийн Гуравдугаар оны (1638) нэгэн манж бичиг”хэмээх өгүүлэл хэвлүүлжээ. БНХАУ-ын Тайваны Тайпэй хотын Хятад Судлалын Академид хадгалагдаж буй энэхүү баримтыг судлаач өгүүллийнхээ 683-709 дүгээр хуудсанд уран яруу болгон дахин бичжээ. Уг баримтын талаар Ли гуай онцлохдоо:” Эл бичгийн агуулгыг нягталваас, эх хувийг Солонгос улсын хаан хятад хэлээр үйлдсэн байлтай. Тухайн үед Чингийн Тайзун хаан болоод цагаан ястан бусад агь, эрхтэн дархтан сайд ноёд хятадаар хараахан уншдаг болоогүй байсан тул хятад хэлээрх эх хувийг манж хэлнээ орчуулжээ. Гэвч эл бичигт багтсан түүхэн үйл явдлууд Тайзун хааны Магад хуульд ч аль алинд ньтэмдэглэгдээгүй байна. Ийнхүү багтаагаагүй шалтгааныг тухайн үед Магад хуулийг эмхэтгэн найруулсан бичгийн сайд нар мөнөөх бичигт буй түүхэн үйл явдлуудыг онцын хэрэггүйд тооцон хассан гэж үзэх үү? Эсвэл тэдгээрийг багтаахгүй өөр шалтгаан байсан уу? Ямартаа ч уг бичгийн агуулгаас үзвэл Чин улсын буцааж авчрахыг тэгтэл хүсээд байсан “шиан хуа Жүрчин хүн” буюу (“Солонгост ууссан Жүрчин”) нь хэрэг дээрээ Солонгост он удаж аль хэдийнээ тэндхийн харьяат болчихсон байжээ. Түүгээр ч үл барам Солонгос улсын сайд ноёдтой цэрэг, зэр зэвсгийн талаар гүнзгий харилцаа тогтоосон байв. Чин улс хүчирхэг орны эрх сүрээр далайлган тэдгээр хүмүүсийг нэр цохон буцаан авах боломжгүй болоход, Солонгос улс ч арга мухардахын эрхэнд улс орон даяар дөрвөн зүг найман зовхист тэднийг хайх зарлиг буулгажээ. Хэдийгээр Чин улс тодорхой хэдэн хүнийг нэр цохон шаардсан авч Чосөн (Солонгос) сүүлд бүхий л улс үндэстнээ хөдөлгөх хэрэгтэй болсон юм.

Article Details

How to Cite
Д.Отгонтуяа, & Ф.В., К. (2011). ДЭЭД ЭРДЭМТИЙН 5 ДУГААР ОНЫ (1640) НЭГЭН МОНГОЛ ЗАРЛИГ. Acta Mongolica, 11(366), 89–112. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6707
Section
Articles