ХИРГИСИЙН ХООЛОЙН ДӨРВӨЛЖИНГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ДЭЭВРИЙН ВААР ДЭЭРХ БИЧЭЭС
Main Article Content
Abstract
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Өвөр Монголын өөртөө засах орны Соёлын өв болон тус улсын Археологийн хүрээлэнтэй хамтран, 2011 онд Архангай аймгийн Хотонт сумын нутаг Хиргисийн хоолой хэмээх газарт хийсэн археологийн малтлагаар руни бичээс бүхий дээврийн нөмрөг ваар илрүүлсэн билээ. Эл бичигт ваар Хиргисийн хоолойн 6-р дөрвөлжингийн малтлагын талбайн ХХII хэсгийн 4-р үеийн Р-13 өрөгт, өнгөн хөрснөөс доош 40 см-ээс илэрсэн бөгөөд малтлагын талбайн энэ хэсэгт дээврийн ваарны хагархай ихээр илэрснийг тэмдэглэх нь зүйтэй.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Н.Сэр-Оджав, Шинэ олдсон түүрэг бичээсийн тухай , - Studia Archaeologica, Tom.1, fasc.7, YnaanOaarap, 1960, 3-4 дугээр тал.
С.Харжаубай, Эртний гурван бичээс, -Археологийн судлал, Tom. YII, fasc.10-18, Улаанбаатар, 1979, 33 дугаар тал.
Л Болд, Тонькукийн П бичээс, -БНМАУ-ын нутаг дахь хадны бичээс, Улаанбаатар, 1990, 107 дугаар тал.
Ц.Баттулга, Монголын руни бичгийн бага дурсгалууд, Тэргүүн дэвтэр, Corpus Scriptorum, Tom.I, Улаанбаатар, 2005, 173-177 дугаар тал.
А.Очир, Д.Эрдэнэбаатар, Цэцүүхийн бичээс, -Археологийн судлал, Тот.ХIХ, fasс.10, Улаанбаатар, 1999, 88-90 дугээр тал.