МОНГОЛ ҮГИЙН ЭНЕРГИ
Main Article Content
Abstract
Хүн төрөлхтөн анх сэтгэн ухаарснаа үгээр илэрхийлж чадах болсон тэр цагт л адгуусан төрөлхтөн биш оюун сэтгэхүйт, үг хэл хэмээгч хүчирхэг хэрэглүүрт нэгэн бүлэг амьтан болж төлөвшсөн байна. Хүн төрөлхтний хамгийн чухал харилцааны хэрэглүүр болсон тэр үг хэлэнд ер бусын их энергийн хүч байдгийг сүүлийн үед эрдэмтэд судлан гаргах болсон байна. Тийм болохоор монголчууд “Үгээр хүнийг амьдруулж болно, үгээр хүнийг үхүүлж болно” хэмээн хэлцдэг нь монгол үгэнд асар их хүч оршин байгааг илтгэж буй хэрэг юм. Энэ санааг давхар батлан илтгэх олон зүйр үг буй билээ. “Ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус”, “Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо”, “Уурлавал уушиг гэмтэнэ, хүлцэлбэл хэнхдэг тэнийнэ”, “Амны билгээс ашдын билиг” хэмээх зүйр үгнүүд байна. Ерөөл магтаал, шүлэг яруу найраг, уянгын дуу зэрэг нь хүний сэтгэлд сайхнаар нөлөөлж эерэг энергийн орчинг бүрэлдүүлж байдаг байна. Хараал зүхэл, ширүүн үг зэрэг нь хүний сэтгэлийг хямрааж, сөрөг энергийн орчинг бий болгож байдаг.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
М.Базаррагчаа, Монгол хэлний үгийн гарлыг мөшгих нь. , П. Удиртгал нь Өвөрмонголд 1996 онд хэвлэгдсэн, УБ., 1992
С.Даваахүү, Биоэнерги, УБ., 2010
Г.Доржсүрэн. Монгол хэлний дуу чимээ дуурайсан угийн тухай. ПГУА. УБ.,, 1969, Хо 3
Н.Жанцанноров, “Монголын хөгжмийн таван эгшигтийн онолын асуудалд”, УБ,, 2006
А.П.Журавлев, Фонетическое значение, ЛГУ. 1974
Корелин А.Н., “Тайный смысл слогов русского языка”, Москва, 2008
Масару Эмото, “Хариулт нь усанд бий”,УБ., 2007
Д. Төмөртогоо, “Тарниар эмчлэхүй”, УБ., 2002
Д.Төмөртогоо, Увидас, УБ., 2010
Д.Энхбат, “Хүмүүний зохист нэр”, УБ., 2004