Шаравын Чоймаа "Монголын нууц товчоон", Лувсанданзаны "Алтан товч" эхийн харьцуулсан судалгаа хэмээх бүтээлийн тухай

Main Article Content

Д. Цэрэнсодном

Abstract

Үе үеийн эрдэмтдийн уйгагүй хичээл зүтгэлийн ачаар "Монголын нууц товчоо"-г хятад галигаас сэргээн сийрүүлэх, тал бүрээс нь тайлбарлах ажил хийгдсээр ирлээ. Одоо "Монголын нууц товчоо" судлалыг цааш гүнзгийрүүлэхэд монголын түүхийн бусад сурвалж бичгүүдтэй эх бичиг судлалын аргаар харьцуулан судлах нь уг дурсгал бичгийн зарим нэгэн эргэлзээтэй буюу зөрчилтэй, дутуу доргон мэдээ баримтыг тодруулахад онцгой чухал ач холбогдолтой болохыг Ш.Чоймаа багш соргогоор олж харж, эл бүтээлээ туурвижээ. Бидэнд энэ хэр мэдэгдэж буй монголын түүхийн хожуу үеийн сурвалж бичгүүдээс "Нууц товчоон"-ын үндсэн үйл явдал өгүүлэмжийг бараг бүрнээр багтаасан зохиол бол Лувсанданзаны "Алтан товч" мөн болно. Ийм учраас "Монголын нууц товчоо"-г судлагчдаас академич С.А.Козин, Ц.Дамдинсүрэн нарын эрдэмтэд энэ хоёр дурсгал бичгийг харьцуулж, ялангуяа утгазүйн хувьд нэгийг нь нөгөөгөөр нөхөн сэргээх журмаар ашиглаж байлаа.

Article Details

How to Cite
Цэрэнсодном, Д. (2003). Шаравын Чоймаа "Монголын нууц товчоон", Лувсанданзаны "Алтан товч" эхийн харьцуулсан судалгаа хэмээх бүтээлийн тухай. Acta Mongolica, 2(208), 153–156. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6603
Section
Articles
Author Biography

Д. Цэрэнсодном, Шинжлэх Ухааны Академи

Хэл зохиолын хүрээлэн