Алтай нутаг дахи руни бичгийн судалгааны товч тойм
Main Article Content
Abstract
Баруун Алтай нутаг эртний түүх соёл, хадны зураг, бичгийн дурсгалаар нэн арвин болохыг өгүүлэх юун. Бид руни бичгийн дурсгалын судалгааны тоймыг товч өгүүлэхийг хичээлээ. Алтай нутаг дахи эртний үсэг бичгийн дурсгалыг тухайлан судлаж тоймлосон эрдэм шинжилгээний бүтээл энэ хир үгүй юм. Б.Ринчен академич "Les dessings pictographiques et les inscriptions sur les rochers ef sur les sfe/es en Mongolie" хэмээх ном хэвлүүлсэн нь тухайн үед Монгол нутгаас олдож мэдэгдсэн хадны зураг, тамга, хүн чулуу хийгээд эртний бичиг үсгийн дурсгалыг дотоод, гадаадын эрдэмтэд, судлаач нарт таниулсан анхны бүтээл болсон ажээ. Ялангуяа, Алтай нутаг дахь руни бичгийн зарим дурсгалын талаар анх удаа мэдээлсэн байна. Эрдэмтдийн анхаарал энэ зүг хандсаных буй за, Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан хээрийн шинжилгээний анги /экспедиц/ (цаашид МЗТСХЭ гэж товчилоно) 1969 оноос эхлэн ажиллах болсон гэдэг. Олон жил ажилласан тус хээрийн шинжилгээний ангийн, ялангуяа бичээс судлалын хэсгийн ажлын тайлан, эх хэрэглэгдэхүүн ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгт бүрэн бүтнээрээ, тэр бүр хадгалагдаж үлдээгүй нь харамсалтай. МЗТСХЭ-ийн "Бичээс судлал"- ын хэсэг Б.Ринчен академичийн мэдээллийн мөрөөр Говь-Алтай, Ховд, Увс зэрэг аймгийн нутаг дахи руни бичгийн дурсгалыг газар дээр нь үзэж судалсан ажээ.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Rintchen В, Les dessings pictographiques et les inscriptions sur les rochers et sur les steles en Mongolie, CSM, Tom. XYI, Fase.1,Улаанбаатар, 1968.
М.Шинэхүү, Бигэрийн эртний түрэг бичээс. //Шинжлэх ухаан, амьдрал. № 1,Улаанбаатар, 1971, 37-40-р тал; Шинэхүү М, Дарвийн эртний түрэг бичээс. //Studia Archaeologica, Tom. Ү, Fase. 3-13, Улаанбаатар, 145-150-р тал.
Базылхан 6, Өвөр Дөрвөлжийн түрэг бичээс. //Шинжлэх ухаан амьдрал. №1, Улаанбаатар,1969, 28-29-р тал.
"Харжауба” С, Монгол нутгаас шинээр олдсон түрэг бичээсуүд. //Хэл зохиол. XIV боть, 1-19 дэвтэр, Улаанбаатар, 1987, 79-85-р тал.
"Новгородова Э.А, Тенишев 3, Новые рунические надписи в горах Монгольского Алтая. //История s Культура Центральной Азии. Москва, 1983, стр. 205-208.
Доржсүрэн Ц, Долоогодойн булш ба түүний хөшөө. //Шинжлэх ухаан, техник, №5-6, Улаанбаатар, 1957, 25-26-р тал.
Вандуй Э, Увсын Хар Усны гэрэлт хөшөө. //Шинжлэх Ухаан, Техник. № 3(55), Улаанбаатар, 1958, 45-47-р тал.
Харжаубай С, Монгол нутгаас шинээр олдсон түрэг бичээсүүд. //Хэл зохиол. XVI. Боть.1 Дэвтэр 19, Улаанбаатар, 1987, 79-85-р тал.
Баяр Д, Эрдэнэбаатар Д, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгээс Баян-Өлгий аймгийн нутагт томилон ажиллуулсан археологийн шинжилгээний ангийн ажлын тайлан. //Түүхийн Хүрээлэнгийн гар бичмэлийн сан, 1989; Баяр Д, Эрдэнэбаатар , ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Баян-Өлгий аймгийн нутагт томилон ажиллуулсан археологийн шинжилгээний ангийн ажлын тайлан. //Түүхийн Хүрээлэнгийн гар бичмэлийн сан, 1990.