Монгол -Турк, Турк -Монгол толь бичгийн тухай
Main Article Content
Abstract
Аливаа хэлний харьцуулсан судалгаа хийхэд сайн толь бичиг зайлшгүй шаардлагатай байдаг. Гарал үүсэл нэг, төрөл хэл болохын хувьд турк монгол хэлний толь чухал ач холбогдолтойг тэмдэглэх нь зүйтэй. Турк улсад Монгол Турк болон Турк Монгол хэлний толь өнөөг хүртэл гараагүй билээ. Харин Монгол улсад ийм толь зохиогдсон нь сайшаалтай. Уг тольд зарим үгийн утгыг зөв оноогоогүй, цөөн үгтэй зэрэг дутагдлыг дурдаж болох боловч анхны толь бичиг тул чухал ач холбогдолтой юм. Эл өгүүлэлд хэлшинжээчийн хувьд толь бичигт гарсан зарим алдааны талаар өгүүлэхийг хичээв. Энэ толь "Монгол-Турк", "Турк-Монгол" гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Уг толийн "Турк Монгол" хэсгийн талаар өмнө нь Бүлэгт ГҮЛ бичсэн тул энэ удаад зөвхөн "Монгол Турк" хэсгийн зарим алдаа ташаарлын талаар дурдъя. Толь бичгийн "Монгол Турк" хэсгийг Ц.Сувд, Ерол Чалыкоглу болон Фатих Баш нар зохиожээ. Толь нийдээ 120 хуудастай юм. Хоёрдугаар хэсгийг Ариунтуяа, Фатих Баш нар зохиосон ба нийтдээ 141 хуудсанаас бүрдэж байна. Толь бичигт Монгол улсын нийслэлийг "Ulan Bator" , "Улаанбаатар" гэсэн хэлбэрээр бичжээ. Биднийхээр, уул үгийг турк хэлнээ "Ulanbatur" гэж буулгавал зохилтой санагдана.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Charles Bawden. Mongolian-English Dictionary, New York, 1997.
Bülent Gül. Mogolca-Türkce. Türkce-Mogolca Sözlük. Türkbilig. Ankara. 2002. s.193-194
Алтангэрэл. Орчин цагийн Монгол-Англи толь, Улаанбаатар, 2001.
imlä Kilavuzu. Türk Dil Kurumu. Ankara, 2000.
Ц.Сувд, Ерол Чалыкоглу, Фатих Баш, Ариунаа. Монгол-Турк, Турк-Монгол толь бичиг.Улаанбаатар, 2002.
Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар, 1966.