Увс аймгаас олдсон үйсэн нугалбар номын судалгаа Япон Монголын хамтарсан үйсэн дээрх бичгийн судалгааны баг

Main Article Content

Ц. Онон
Япон Монголын хамтарсан үйсэн дээрх бичгийн судалгааны баг

Abstract

1999 оны 6 сард тэр үеийн Монголын ШУА-н Түүхийн хүрээлэнгийн захирал Аюудайн Очир Монголын баруун хязгаар дахь Увс аймгийн Бөхмөрөн сумын Даваагчин Улаан гэдэг газраас барьцалдан наалдсан хусны үйс бүхий хатуулаг зүйлийг олж, хатуулагийн нүүрэн тал дээрх монгол бичгийг үндэслэн, уг хатуулаг нь монголд цөөхөн олдоод байгаа “үйсэн дээрх бичиг” болохыг нь мэджээ. Эхэндээ нүүрэн тал дээрх монгол бичгийн хэлбэр болон агуулгаас нь хараад аль нэгэн бурхны шашны судар, эсвэл бурхан юм уу лам нарын магтаалыг агуулсан XVIII - Х1Х-р зууны үеийн бичиг биз хэмээн таамаглаж байлаа. Гэвч хадгалалт, засварлалтын хугацаа дуусч, барьцалдсаныг нь хуулан, уншин үзтэл энгийн нэг бичиг биш сурвалж бичиг болох нь илэрхий болсон юм. Иймд энэхүү өгүүлэлдээ дээрх материалыг бичиг гэлгүй сурвалж гэж авч үзмээр байна.

Article Details

How to Cite
Ц. Онон, & Япон Монголын хамтарсан үйсэн дээрх бичгийн судалгааны баг. (2005). Увс аймгаас олдсон үйсэн нугалбар номын судалгаа: Япон Монголын хамтарсан үйсэн дээрх бичгийн судалгааны баг. Acta Mongolica, 5(246), 147–170. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6396
Section
Articles