Дашдаваагийн өөлд Халуун голд нүүсэн тухай
Main Article Content
Abstract
Тэнгэрийн Тэтгэсний 20 дугаар (1755) онд Манж Чин улсын Зүүнгарыг дайлах хойт замын туслах жанжии болж, Илд буцсан Амарсанаа захирах эзэнгүй Дашдаваагийн харьяатыг өөрийн захиргаанд байлгахыг санаархаж байжээ. Түүнийг Дашдаваагийн зайсан байсан баруун замын туслагч жанжин Саарал дээш айлтгаснаар Дашдаваагийн харьяат нар энгийн болж, зайсан нараар нь захируулах болов. Түүний дараа Амарсанаагийн бослогын цэрэгт ялагдаж, зугтсан Саарал ялд унахад тэрбээр Дашдаваагийн бас нэгэн хүүгийн тухай мэдсээр байж мэдүүлээгүй явдал илэрснээс үзэхэд гагц Амарсанаа бус Саарал мөн 7000 орчим хүн бүхий Дашдаваагийн харьяатыг захирах буюу өөрийн нөлөөн дор байлгахыг санаархаж байжээ. Тиймээс Манжийн төр тэднийг Илээс холдуулж, Алтайд суулгахаар болсон авч яг тэр үед Халхад Чингүнжавын бослого гарсан тул халхын нутгийн гүн Орхонд нүүлгэн, чандлан харгалзах болжээ. Тэгээд Тэнгэрийн Тэтгэсний 22 дугаар (1757) онд шинээр баригдсан Хотол энхжүүлэгч сүмд суулгахын тулд Дашдаваагийн харьяат лам, тэдний гэр бүлийг Халуун голд нүүлгэсэн ба үлдэгсэдийг халхын нутагт удаан суулгах аргагүй тул хоёр жилийн дараа мөн Халуун голд нүүлгэжээ.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.