Монгол хэлний залгавар бүтээврийн дарааллыг цахимд зориулан судлах нь

Main Article Content

Э.Мөнх-Учрал.

Abstract

Бид судалгааныхаа зорилгоос улбаалан нэр, үйлийн залгаврууд, түүний хэлбэрүүдийг бүрэн багтаахыг эрмэлзэж, монгол хэлний хэлзүйн үүднээс тэдгээрийн урагш хойш хэрхэн харьцах байрлалыг бүрэн хэмжээгээр бүртгэж, тэдгээрийг дүрмийн дагуу зөв бичих ёсыг цахимд зориулан боловсруулж, зарим тохиолдолд монгол хэлний бүтээврийн байрлалын ерөнхий зүй тогтлыг сольж гажуудуулсан хэлэхүйн үзэгдэл хэмээдэг тохиолдлыг ч орхилгүй хамрууллаа. Энэ загварчлал маань дараах гол онцлогуудтай уялдаж гарсан юм:
- нэгд, үгийг зөв задалж, залгаврыг тодорхойлж зөв буулгах судалгааны хэлбэрт чиглэсэн
онцлог,
- хоёрт, оруулбар бичвэрийг аль болох бүрэн хөрвүүлэх шаардлага,
- гуравт, хөрвүүлэх програмын дараагийн шатны хоёр бичгийн боловсруулалт болох кирилл болон монгол бичгийн зөв бичих зүин ишлгуур (зреШп^ сйеск) -ыг хийх суурийг зөв тавих зэрэг болно.
Уламжлалт хэлшинжлэлийн судалгааны дээр цахимын онцлогийг тусгасан шинэ судалгаа зайлшгүй шаардлагатай. Ийм хөрс суурь манайд урьд өмнө хараахан шууд ашиглах хэмжээнд бүрдээгүй байсан тул цахимын үүднээс юу шаардаж байгааг ойлгох, түүнийг нь хэрхэн шийдэх боломжтойг гаргахад хялбаргүй байсны дээр явцын дунд төсөөлж тааварлаагүй шинэ шинэ шаардлагууд нэмэгдэн гарсаар байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Тэдгээрийг шийдэх аргыг боловсруулж буй бөгөөд энэ талаар дараагийн удаад авч үзэх болно.

Article Details

How to Cite
Э.Мөнх-Учрал. (2009). Монгол хэлний залгавар бүтээврийн дарааллыг цахимд зориулан судлах нь. Acta Mongolica, 9(320), 39–46. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6356
Section
Articles
Author Biography

Э.Мөнх-Учрал., Монгол Улсын Их Сургууль

Монгол хэл соёлын сургууль