Малын зүс заасан үгсийн тухай

Main Article Content

Ч. Батсүрэн

Abstract

Монгол хэлний үгийн сан арвин. Өнгө, зүс, царай, нүүр, түрүү гэх зэрэг ойролцоо утгат үг олон бий. Бас зүг хорших гайхамшигтай боломж монгол хэлэнд элбэг. Хоршсон үг зөвхөн хэл яриа баяжуулах төдийгүй найруулгад онцгойлон нөлөөлж яруу сонсголонтой болгох чухал шинж чанар оршсон байдаг. Дээр дурьдсан үгс хэдийгээр ойролцоо утга илтгэдэг авч өөрийн гэсэн өмчийн ноогдолт утга буй нь тодорхой. Ухаан нь өнгө гэвэл харандаа, цаас, будаг шунх, даалимба даавуу сэлтэд илүү ойртож өнгийн харандаа, улаан өнгийн будаг, хар өнгөтэй дээл, саарал өнгөтэй байшин гэх мэтээр ярьж бичдэг. 

Article Details

How to Cite
Батсүрэн, Ч. (2004). Малын зүс заасан үгсийн тухай. Acta Mongolica, 3(215), 73–76. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6183
Section
Articles