Хэл, Соёлын харьцаа хамаарлын асуудалд

Main Article Content

Ж. Баянсан

Abstract

Ухамсар, хийсвэрлэн сэтгэхүй, хэлний чадвараараа хүн, амьтнаас онцгой ялгаатай гэж үздэг баталгаа шаардахгүй үнэн бий. Тэгвэл хүн төрөлхтөн нийгэмшлийнхээ болхи бүдүүлэг, хамгийн энгийн үе шатаасаа эхлүүлээд өдгөө хүртэл бие  эрхтэнээрээ үйлдэх рефлексийн ба рефлексийн бус үйлдэлтэйгээ дээрх онцгой чадваруудыг хослуулан нэгэн цогц үйл ажиллагаанд орчилдуулж, улам улмаар боловсронгуй болгож ирснийхээ ачаар соёлын зүйлийг бүтээж, соёлт хүн төрөлхтөн төлөвшиж ирсэн нь маргаангүй биз ээ. Тэгэхлээр хүнээс ангид соёл, соёлоос ангид хүн гэж байх боломжгүй байна. Иймээс соёл бол хүн төрөлхтөний оршихуйн нэг үндэс, оршихуйн нэг арга нь болдог гэж хэлж болох юм. Ийм ч учраас соёлын тухай судлаачдын 600 гаруй тодорхойлолт байдаг гэсэн мэдээ бий. Тэгвэл "хүнд байдаг <хүнлиг юм>
болгоныг соёл хэмээх концептэд төвлөрүүлж, харин хүний байгалаас ялгарч онцгойрсон шинж, түүний өөрчлөн бүтээх хийгээд хууль тогтоох үйл ажиллагааг соёл иргэншил хэмээх концептзд төвлөрүүлэн, соёлын үзэгдэл (феномен)-ийн баримтажсан илрэл болгоныг соёл иргэншил (цивилизация) гэж болох юм (Телия 1996:223) гэсэн тодорхойлолт бидний энд авч үзэх асуудалд илүү ойр санагдаж байна.

Article Details

How to Cite
Баянсан, Ж. (2004). Хэл, Соёлын харьцаа хамаарлын асуудалд. Acta Mongolica, 3(215), 53–60. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6181
Section
Articles

References

Баянсан Ж. Соел, Хэл, Үндэстий сэтгэлгээ. Улаанбаатар. 2002

Верешагин Е.М, Костомаров В.Г. Язык и культура. Москва. 1983

Леонтьев А.А. Психолингвистика. Москва.1961

Тарасов Е.Ф. Язык как средство трансляции культуры. -Фразеология в контексте культуры. Москва.1999

Телия В.Н. Русская фразеология. Москва.1996