Манж "али гали" -гийн тухай өгүүлэх нь
Main Article Content
Abstract
Манж үсэг бол монгол бичгийн түүхтэй нягт холбоотой нэг зүйлийн үсэг бичиг болно. Монгол үсэг бичгийн түүхэн дээр, монгол үсгийн суурин дээр зохиогдсон "али гали" гэдэг галиг үсгийн систем нь санскрит, төвд бурханы шашны номын монгол хэлний орчуулгад хэрэглэгдэж байсантай адилаар XVIII зууны дунд үеэр манж үсгийн суурин дээр зохиогдсон манж "али гали"-ийн систем нь бурханы шашны номын манж хэлний орчуулгад хэрэглэгдэх болов. Тус "али гали" нь санскрит ба төвд хэлний хоёр системд хуваагдана. Манж "али гали" нь манж үсгийн дүрс хэлбэрийн суурин дээр зохиогдож, бас санскрит, төвд хэлэнд л байх онцгой авианд тохируулан зохиосон шинэ дүрсүүдтэй байж, цөөнх байдалд монгол "али гали"- гийн дүрс хэлбэрийг зээлэн авсан байна.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.