Тагнайн зураглуурт тулгуурласан Монгол хэлний гийгүүлэгчийн судлал
Main Article Content
Abstract
Энэ бол монгол хэлний авианы дуун ухаан ба физиологийн дата хөмрөгөнд суурилан явагдсан өвөрмонголын монгол хэлний баримжаа аялгууны гийгүүлэгчийн тухай туршилт авиа зүйн судалгаа болно. Туршилт авиа зүйн арга онол нь авиа зүйн судалгаан дунд нэгэнтээ дутагдаж болзошгүй аргуудын нэг болсон байна. Одоохонд авианы туршилт дунд дуун ухааны арга голчлон хэрэглэгдэж байгаа боловч физиологийн арга зүй ч нэлээдгүй ашиглагдах болсон нь авианы нарийн нөөцийг илрүүлэхэд нэн дөхөм болсон юм.
Үүнд цахим тагнайн зураглуур буюу EPG - г дурдаж болно. Цахим тагнайн зураглуур нь эрүүл болон эрүүл бус авиалагчийн явц дахь хэлний хөдөлгөөний байдлыг судлахад зориулсан хэрэглэхэд дөхөм машин, тоног мөн юм. Түүнээр авиалах явц дахь хэл тагнайн хүрэлцэж байгаа явдлыг ажиглаж бас тоо бүртгэл авч авианы шинж чанарын тодорхойлолт авианы уялдлын судалгаа буюу эрүүл бус авиалагчийг засан эдгэрүүлэх зэрэгт ашиглаж болно.
Манай хэрэглэсэн цахим тагнайн зураглуур нь 96 цахилгаан цэгт хиймэл тагнайтай авиалах явц дахь хэл тагнайн хүрэлцэх байдлыг компьютерийн дэлгэц дээр шууд үзүүлж чаддаг. Туршилтын явцад авиалагчаас хиймэл тагнайдаа углан авиалдаг 10 мил секунд бүрт нэг удаа бүртгэнэ, даруй нэг секундийн хүний ярианаас зуун удаагийн тагнайн зургийг авч чадна. Хиймэл тагнайг авиалагчийн шүд тагнайд зориулан тусгайлан үйлдсэн тул тагнайд нь яг цав таарч авиалахад харшилдаггүй онцлогтой.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.