SINO-MONGOLIAN TRADITIONAL HISTORICAL RELATIONS REGARDING MUSIC AND SONGS

Main Article Content

Л. Одонтуяа

Abstract

Түүхэн урт үеийн турш хөрш зэргэлдээ оршдогийн хувьд аль нэгэн үед хэн нэгийгээ хялайн үздэг удаа гардаг байсан ч өөр нэгэн үед бие биедээ тусалж, хамтран ажиллах зэргээр хүн төрөлхтөнд байдаг жам жишгээр хөгжиж ирсэн Монгол, Хятадын соёлын харилцааны түүх нь олон талтай, өргөн хүрээний асуудлыг хамаатгадаг. Улс гүрнүүдийн хооронд харилцан ойлголцох, хэлэлцэн тохиролцох зарчмаар дайн, энхийн асуудал нааштай шийдвэрлэгдэж, худалдаа, эдийн засаг; соёлын харилцаа даяаршил өргөжин тэлж байгаа эрэн үед бид аж төрж байна. Соёл урлаг бол улс орнуудын нөхөрлөл, итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйлийн нэг юм. Монгол.- Хятадын ард түмэн зрт дээр үеэс урлаг» соёлоор харилцан уялдаатай явж ирсэн түүхэн уламжлалыг дор дурдсан үндэслэлтэй холбон үзэж байна. Үүнд: Монгол, Хятад орон газар зүйн байрлалаараа олон зууны тэртээгээс хил залгаа оршин сууж, өнө эртнээс худалдаа эдийн засаг, соёлын харилцаатай болсон: - Чин Гүрний дарлалд Монгол, Хятад иргэд хоёр зуу гаруй жил ноёрхуулах хугацаанд өөр хоорондоо харилцан нөхөрлөж, жаргал, зовлонгоо хуваалцаж байсан. Цөөн хүн амтай монгол оронд хятад иргэд хэсэг бүлгззр оршин сууж, монголчуудтай гэр бүл болж, насан турш амьдарч үр удмаа үлдээсэн зэрэг нөхцлүүд нь хятад үг Монгол ардын дуунд орох боломжийг бурдүүлсэн:
- Монголчууд, хятад газар аян жин тээж, худалдаа арилжаа хийж ирсэн:
- Одоо талуудын хоорондын харилцааны хүрээ өргөжин тэлсэн:
- Монгол ардын дуунд хятад үг олон байгаа нь монгол хэлний үгийн сан ядмаг хэрэглээний үг дутагдсандаа бус, харин ч монголчууд оюунлаг, үгсийн сангаа ямар ч цаг үед оньч мэргэнээр баяжуулах чадамжтай болохыг харуулсанд оршино. Монгол, Хятадын дуу хөгжмийн уламжлалт харилцааг энэ удаа хөндсөн нь тус хоёр орны соёл урлагийн харилцааны түүхийг цаашид төгөлдөржүүлэхэд бага боловч тус дэм болно хэмээн үзэж байна. Монгол. Хятадын ардын дууны харилцан шүтэлцээг цаашид онол, түүхийн үүднээс ултай шинжилж, шинэ шинэ баримт хэрэглэгдэхүүнээр баяжуулах, сэргээх, хөгжүүлэх, ирээдүйг нь зөв тодорхойлоход эрдэмтэд анхаарлаа хандуулвал Монгол, Хятадын урлагийн харилцааны уламжлал улам тод болно.

Article Details

How to Cite
Л. Одонтуяа. (2013). SINO-MONGOLIAN TRADITIONAL HISTORICAL RELATIONS REGARDING MUSIC AND SONGS. Acta Mongolica, 13(385), 56–62. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5787
Section
Articles

References

l. U. Naranbat and D. Rinchen, '"Mongolian folk songs'". I. II volumes, The People's Printing House ofInner Mongolia, 1979. p.1858.

"History of Mongolian Stale”,2003, first volume, p.240.

Fan Ye."The history ofthe Easteni Han State”,ShanhaiJ894. Volume 23, p. 108.

G. Sukhbaatar. "Ancient ancestors of Mongols" Pp.131-132.

I.S. Lisevich. "Ancient Chinese poetry and folk songs".Moscow 1969、Pp. 115-118.

N. Ya. Bichurin. "Collection of information about people that resided in Middle Asia in ancient limes”,Volume 1. p.223.

"The history of MPR”, Ulaanbaatar. 1966. Volume 1. p.162.

U.Zagdsuren, “A short survey of Mongolian folk songs'; UB. 1975. p.4.

Mongolica an international annual ofmongol studies'', vol (42) 2008.59