МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ “ТУУЖ” СУДЛАЛЫН ТОЙМ

Main Article Content

Г.Нарантунгалаг

Abstract

Утга зохиолын төрөл зүйлийн дотор тууж ихээхэн хувь эзэлдэг. Монголын утга зохиолсудлалын томоохон төрөл болох “тууж”-ийн нэр томьёоны судлалаар Г.Ринченсамбуу, Ш.Гаадамба, П.Хорлоо, С.Буяннэмэх, Д.Цэнд, С.Дулам, Ц.Хасбаатар, Ш.Цэнд-Аюуш, Ч.Билигсайхан, Ф.Намжилцэвээн, Б.Гэрэлт, Ч.Хишигтогтох, Б.Катуу, Мандах, Д.Галбаатар, Г.Галбаяр нар судалгааны бүтээл туурвиж, уг асуудалд анхаарлаа хандуулжээ. Энэхүү нэр томьёо нь төрөл зүйлийн доторх маргаантай асуудлын нэг болсоор ирсэн бөгөөд монголын эртний уран зохиолд Шастир, Судар, Цадиг, Тууж, Намтар, Бичиг, Тэмдэглэл, Үлгэр, Хууль, Түүх, Үлгэр тууж, Үлгэр тууль гэх зэргээр нэрлэсэн байна.

Article Details

How to Cite
Г.Нарантунгалаг. (2013). МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ “ТУУЖ” СУДЛАЛЫН ТОЙМ. Acta Mongolica, 14(400), 168–172. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5767
Section
Articles

References

Ринченсамбуу Г “Монгол ардын баатарлаг туульс” 1960.

Гаадамба Ш Монгол ардын баатарлаг тууль “Аман зохиол судлал”. XVIII боть. УБ., 1988

Хорлоо П “Монгол утга зохиолын уламжлал шинэчлэл”, аман зохиол утга зохиолын тухай УБ.1975 он

Буяннэмэх С “Уран үгсийн чуулган” 1929 он Монгол бичгээс хөрвүүлж, өмнөтгөл бичиж, эрхлэн хэвлүүлсэн Г.Галбаяр УБ.2013

Цэнд Д “Монголын уран зохиолын хөгжлийн асуудалд” УБ.1979

Дулам С, Хасбаатар Ц “Уран зохиолын онолын үүд” УБ.1980

Цэнд-Аюуш Ш “Монгол тууж” УБ.1981

Билигсайхан Ч “Монгол эрхи товчис” УБ.2000

Намжилцэвээний зохиолын чуулган III боть. Чулуу цохолборлов

Гэрэлт Б “Монгол зохиолын онолын бичиг” ӨМАХХороо 1985

Хишигтогтох Ч “Монголын эртний утга зохиолын шинэ судлал” ӨМАХХороо 1998

Катуу Б “Монгол туулийн дүрийн тогтолцоо” УБ.2004

Мандах “Ардын аман зохиолын онол” Лионины үндэстний хэвлэлийн хороо 2003

Галбаатар Д “Утга зохиол: онол, түүх, шүүмжлэл” УБ.2012

Галбаяр Г “Уран зохиол шинжлэлийн лекц”УБ.2002

Ринченсамбуу Г “Монгол ардын баатарлаг туульс” 1960

Гаадамба Ш Монгол ардын баатарлаг тууль “Аман зохиол судлал”. XVIII боть. УБ., 1988.26-р тал