“НОЁНЫГ МАГТСАН ДУУ” БУЮУ “ЭРХЭМ ГУРВАН ЭРДЭНЭ”
Main Article Content
Abstract
Монгол Улсын ШУА-ийн ХЗХүрээлэнгийн дуу судлагч Ү.Загдсүрэн гуай “Монголын судлал” сэтгүүлийн 1971 (Tom VIII) дугаарт “Бичмэл нэгэн дууны тухай” гэх сэдвээр “Ноёныг магтсан дуу” гэх бүтээлийн анхны судлалыг анх нийтэлжээ. Тэрээр судалгааны бүтээлийн эхний хэсэгт: “ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ленинградын салбарын гар бичмэлийн хөмрөгт 21 бадаг, 84 мөр шүлэг F-57 гэсэн тэмдэг бүхий 46х43 см хэмжээтэй хоёр хуудас хонин цаасан дээр бичсэн “Ноёныг магтсан дуу» гэсэн монгол үсгийн сонирхолтой нэгэн бичмэл буй. Үүний нэг дэх хуудасны баруун дээд өнцөгт: оды песням /?/ 1911 г. Ордос. Ж. III. 60 гэж бичснээс үзвэл эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1910-1911 оны үеэс Өвөрлөгч нутгаар аялан явж байхдаан Ордосоос олж ирсэн нь илэрхий байна. Уг дууны утга санаа болон дээрхи нэр сэлтээс үзвэл энэхүү дуу дээдсийн тухай магтуу болох нь тодорхой билээ. Гэвч үүний үндсэн гол агуулгыг харгалзан 1-11 бадаг дуу эхний хэсэгт ихэс дээдсийн тухай, 12-21-р бадаг буюу эцсийн хэсэгт янаг амрагийн тухай тус тус үзүүлжээ!” хэмээн товчлон тэмдэглэжээ.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.