ОЮУ ЧИХТ ХАН ХӨВГҮҮНИЙ ТУУЖ ЗОХИОЛЫН ЗОХИОГЧИЙН ТУХАЙ (Gegeēn toli orošiboi зохиол, түүний бичлэгийн хэв шинжинд тулгуурлав.)
Main Article Content
Abstract
Төвдөөс дэлгэрсэн бурхны шашны дахин дэлгэрэлтийн үе болох XVII-XVIII зууны үеэс бурхны шашны сэдэвт зохиолууд хүчтэй нэвтрэн дэлгэрч байсны нэг нь баруун Монголд болон халхын зарим нутгуудаар Оюу чихт хан хөвгүүний тууж Үнэхээр төрөлхт сайн хааны тууж нэртэй бичмэл хэлбэрээр дэлгэрсэн хойт эх-дагавар хүүхдийн сэдэвт нэгэн зохиол байдаг. Энэхүү зохиолыг чухам хэн хэдий үед орчуулсан аль эсвэл хэн нэгэн монгол хүн зохиосон уу гэдэг тодорхойгүй байгаа хэдий ч XVII-XVIII зууны үеийн бурхны шашны уран зохиолын хүрээнд авч үзэх нь зүйтэй юм. Ер нь “XVII-XVIII зууны үеийн хүүрнэл зохиол нь гол төлөв Энэтхэг, Төвдийн үлгэр домгийн шинж чанартай зохиолуудыг зохиомжлон орчуулсан буюу түүнээс сэдэвлэн монгол ахуй нөхцөлдөө нийцүүлэн найруулан зохиосон шинжтэй байдаг юм. Ийм маягийн зохиолын зарим нэг нь монгол оронд шарын шашин хүчтэй дэлгэрэх үед Энэтхэг, Төвд зохиолыг дууриалган зориуд найруулан бичсэн тодорхой баримт бас ажиглагдаж байна.” Энэ санаанд тулгуурлан монгол газар оронд зохиосон байж болохуйц нэгэн зохиол бол ОЧХХ зохиол бөгөөд уг зохиолтой утга агуулга хийгээд бичвэрийн найруулгын хэв маягийн хувьд төсөөтэй нэгэн зохиолтой харьцуулалт хийсний үндсэн дээр монгол газар оронд, монгол хүн зохиосон байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа билээ.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Gegeēn toli orоšiboi (Тод үсгээр). УҮННСанд 8409/96 294.3. Г-897 дугаартай.
Gegeēn toli orоšiboi (Монгол бичгээр). УҮННСанд 8434/96 294. Г-897 дугаартай.
Заябандида, Равжамба. Сарны гэрэл оршвой. Улаанбаатар. 1967.
Oyu čikitü xaān köböüni toūji orošiboi (Тод үсгээр). ХИС-ын МХУЗ-ын тэнхмийн харьяа “Монголчуудын бичиг үсгийн дурсгалын сан”-д ТоБ №95.
Оюу чихт хан хөвгүүний тууж тэргүүтэн монголын сонгодог уран зохиолын хэдэн дурсгал. Эрхэлсэн Д. Ганболд, 2005.
Rabjamba Cay-a bandita-yin tuγuji saran-u gerel kemekü ene metü bolai /Монгол бичгээр/. CSM. T-V, Fasc.2. Улаанбаатар. 1959.
Ünekeēr törölkitü sayin xāni toūji orušibui. /Тод үсгээр./ УҮННСангийн тод үсгийн сан хөмрөгт 8308/96 401 дугаартай.
Üneker törülkitü sayin qaγan-u tuγuji orušibui. /Mонгол бичгээр./ УҮННСангийн монгол бичгийн сан хөмрөгт 7963/96 89 v-856 дугаартай.
Хүрэлбаатар, Л. “XV-XVI зууны үеийн орчуулгын зохиол” Монгол орчуулгын товчоон
(Сонгодог орчуулгын зарчим, уран чадварын асуудалд). Улаанбаатар хот. 1995.; Тод бичиг болон
Зая бандида Намхайжамц судлалын асуудал Bibliotheca Oiratica-XIII. Улаанбаатар. 2009.
Цэрэнсодном, Д. “XVII-XVIII зууны үеийн уран зохиол” Монголын уран зохиолын судлалын шинэ хандлага. Улаанбаатар. 2008.