“С. БУЯННЭМЭХ СУДЛААЧ” НЭРТ ЭРДЭМТЭН ВАН МАНДУГА

Main Article Content

До.Цэнджав

Abstract

Монголын уран зохиолын гучаад оны үе бол нэг намын үзэл суртлын нөлөө харьцангуй сулавтар, хөгжлийн эхэн үе байсан тул гаднын нөлөөлөл бага байсан учраас зохиолч, шүлэгчид өөр өөрсдийн бодол, төрөгдөл, төсөөлөлөөрөө албадмал бус аргаар бичиж байсан болохоор “чөлөөт сэтгэлгээний үе” ч гэж болохоор санагддаг. Иймээс арга барилын хувьд судлаачдын сонирхлыг татаж ирснээр өнөөгийн бидний ярьдагчилан олон урсгалт уран зохиолын үр хөврөл бүрэлдэж байжээ. Энэ нь европын туурвилзүйн мөн чанар, утга зохиолын шинэ онолыг тэгтлээ сүрхий тусгаж тэр чиглэлээр хөгжүүлж байсантай холбоотой бус, ерөөс зохиолч өөрсдийнх нь оюун сэтгэлгээ, жам ёсны үйлдэл байсантай холбоотой. Манай орчин үеийн уран зохиолын онол, шүүмжлэл, түүхийн хуудсанд гучаад оны уран зохиол гайхам бишрэм шинэ үеийг тунхагласан гэхэд хэцүү ч, бүтээвэр, зохиомж, өгүүлэгдэхүүн, агуулга, арга барилын хувьд яахын аргагүй анхаарал татам сонирхолтой үе гэхэд болно.

Article Details

How to Cite
До.Цэнджав. (2013). “С. БУЯННЭМЭХ СУДЛААЧ” НЭРТ ЭРДЭМТЭН ВАН МАНДУГА. Acta Mongolica, 14(400), 186–190. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5763
Section
Articles