Монголын орчин үеийн яруу найргийн шинэтгэл шинж

Main Article Content

Р.Бигэрмаа

Abstract

Хүн төрөлхтөний түүхэнд оршин тогтнож буй улс үндэстэн бүхэн бичгийн соёлын гайхамшигт уламжлалтай байдаг. Тухайн үндэстэн бүхний энэхүү соёл нь эдүгээ үе хүртэл уламжлагдан, улам боловсронгуй болж, шинэчлэгдсээр ирсэн бөгөөд үе бүхэн өөрийн өвөрмөц онцлог, манлайлагчид, уншигчидтай байх бөгөөд эдгээр нь цаг хугацааны шүүлтүүрээр шүүгдэн, шилдэг сайн нь үлдэн хоцорч хэдэн үеэр дамжихаас гадна дараа, дараагийн үеийнхэндээ уламжлал болон үндэс суурь нь болсоор ирдэг ажээ. Монголын ард түмэн мянгаад жилийн бичиг соёлын түүхэн уламжлалтай бөгөөд түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь уранзохиол, ялангуяа яруу найраг юм. Яруу найраг нь сэтгэлгээний урлаг учраас тухайн нийгэм, цаг үеийг хамгийн бодитой, шуурхай тусгадаг уран зохиолын нэг төрөл юм. Энэхүү яруу найргийг монголын сод найрагчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ялангуяа авьяаслаг яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн нарыг дурдахгүй байвал алдас болноо. Эдгээр яруу найрагчид нь тухайн амьдарч асан үеийнхээ нийгэм цаг үеийг өөрсдийн уран бүтээлээр тусган илэрхийлж, сод бүтээлүүдээрээ тодорхой цаг үеийг төлөөлөн, бидний үе хүртэл оршин тогтносоор ирсэн төдийгүй дэлхий дахинаа нэр алдраа дуурсган “монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж” байгаа билээ.

Article Details

How to Cite
Р.Бигэрмаа. (2014). Монголын орчин үеийн яруу найргийн шинэтгэл шинж. Acta Mongolica, 15(411), 201–208. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/5744
Section
Articles